Тус бүтээл нь XX
зууны Монгол дахь төрийн эргэлт, дотоод үзэл санааны
болон үйл ажиллагааны зөрчилдөөн, гадны оролцоо, бодит өрнөсөн үйл явц, түүнээс
үлдэж хоцорсон үр дүнг баримт нотолгоотой, логик гаргалгаатай, сонирхолтой
байдлаар туурвисан дорвитой бүтээл юм.
Монгол улсын түүх судлалын ууган голомт Түүхийн хүрээлэн (одоогийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн)-г удирдаж, монголын түүх судлалын нэн ээдрээтэй цаг үеийг тусгайлан судалсан эрдэмтэн Чулууны Дашдаваагийн “Монгол дахь төрийн эргэлт” нэгэн сэдэвт бүтээл нь 1990 оноос хойших цаг хугацаанд гарч ирсэн нэгэн томоохон суурь бүтээл болсон юм. Анх хэвлэгдсэн даруйдаа монголын төдийгүй дэлхийн Монгол судлаачдын сонирхлыг зүй ёсоор татаж эдүгээ олдоход бэрх болсон билээ.