Япон улсын нэрт монголч эрдэмтэн, профессор Наками Тацуог хүлээн авч уулзав.
Япон улсын нэрт монголч эрдэмтэн, профессор Наками Тацуог хүлээн авч уулзав.

Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн удирдлага болон Ойрхи үеийн түүхийн салбарын судлаачид, Япон улсын нэрт монголч эрдэмтэн, профессор Наками Тацуог хүлээн авч уулзав. Уулзалтанд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж тус хүрээлэнгийн тухай товч танилцуулга хийсний дараа, Түүхийн шинжлэх ухаан болон Монголын Орчин үеийн түүхийн судалгааны ололт, амжилт үр дүнгийн талаар санал солилцов. Уулзалтанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан байлцав. Профессор Наками Тацуо Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн номын сантай танилцаж, өөрийн бүтээлийн жагсаалтаа судлаачдад дурсгав. Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж, профессор Наками Тацуо-д хүрээлэнгийн судлаачдын сүүлийн үеийн бүтээлүүдийг бэлэглэв. 



Профессор Наками Тацуо, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн

судлаачдын хамт. Улаанбаатар. 2022.11.07


Бусад мэдээлэл