Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ян Вытопил 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хүрэлцэн ирж, эрдэмтэд судлаачдын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтын үеэр тус хүрээлэнгийн захирал
Ц.Цэрэндорж Монгол-Чехийн харилцаа болон хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын
ажиллагааны талаар товч танилцуулав.
Элчин сайд тус хүрээлэнгийн Баримтын төвд хадгалагдаж буй гэрэл зургийг үзэж сонирхон хоёр орны хамтын ажиллагаатай холбоотой гэрэл зургийн санг баяжуулах саналыг дэмжив.
Мөн тус хүрээлэнгийн Археологийн сан хөмрөг болон “Монголын биет бус соёлын өвийн үзүүллэг-судалгааны лаборатори танхим”-тай танилцлаа.