“ГУА ДОВЫН ХҮННҮГИЙН ДУРСГАЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
“ГУА ДОВЫН ХҮННҮГИЙН ДУРСГАЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

    Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний музей хамтран хэрэгжүүлдэг “МОН-СОЛ” төслийн судалгааны баг 2013-2016 оны хооронд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Гуа дов хэмээх Хүннүгийн үеийн дурсгалт газар хийсэн  археологи, геофизикийн олон талт судалгааны үр дүнг нэгтгэсэн эрдэм шинжилгээний тайлан-хамтын бүтээлийг хэвлүүлсэн юм.





















    Номын нээлт 2019 оны 5 дугаар сарын 30 ны өдөр Төв аймгийн нийтийн номын санд боллоо. Нээлтийн үйл ажилгаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Академич С.Чулуун, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Мөнхцэцэг, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Г.Эрэгзэн, ШУТИС-ийн багш доктор, профессор Л.Эрдэнэболд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан П.Алдармөнх нар хүрэлцэн ирсны зэрэгцээ аймгийн сургуулийн Түүх, Нийгмийн багш судлаачид ирж баяр хүргэсэн байна.





















    Мөн номын нээлтийн үйл ажилгааны үеэр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Академич С.Чулуун Төв аймгийн Түүх, археологийн чиглэлийн “Аялал жуулчлалын маршрут”-ыг танилцуулахаас гадна аймгийн нийтийн номын санд 1.500.000 төгрөгийн үнэ бүхий номнууд хандивлалаа.










































Бусад мэдээлэл