МОНГОЛ БА ИХ ГҮРНҮҮД XX ЗУУНД II БОТЬ (1950-2000) БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
МОНГОЛ БА ИХ ГҮРНҮҮД XX ЗУУНД II БОТЬ (1950-2000) БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Тус бүтээл нь XX зууны II хагаст Монголын талаарх Хятад, Оросын орчин үеийн бодлого судлал, түүнчлэн “гуравдагч хөршийн” бодлогын онолыг үндэслэхэд түлхэц өгсөн байна. Монгол улс бие даасан гадаад бодлого явуулах болсон 1990 оноос хойших нөхцөлд өмнөх “хүйтэн дайны” үеийн Монголын гадаад бодлогыг өргөн тавцанд шинжлэн, орчин үед сургамжтай олон тооны гаргалгааг дэвшүүлэн тавьсан нь шийдвэр гаргагчдийн “тархийг цэнэглэж”, нэгийг бодогдуулсан чухал бүтээл болжээ.

Тухайн үеийн олон улсын, ялангуяа гадаадынхны анхаарал татсан XX зууны монголын түүхийн асуудлыг тодорхой эзэд буюу голлох улс төрийн зүтгэлтнүүдтэй нэр холбон тайлбарласнаар түүхийг эзэнгүйдүүлж байсан өмнөх түүх бичлэгийн гашуун дутагдалыг даван туулж чадсан нь онцлог болжээ.

Зохиогчид: Ц.Батбаяр

Редактор: С.Чулуун

ISBN: 978-9919-23-538-3

Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК, УБ., 2020

Хэвлэлийн хуудас: 36.67 х.х

Хуудасны тал: 440 т.


Бусад мэдээлэл