Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2019 оны 3-р сарын 29-ны өдрийн 15 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны хурлын танхимд Япон улсын Шига мужын их сургуулийн Хүмүүн соёлын сургуулийн багш, доктор(Ph.D), профессор Шимамура Иппей “ИД ШИДЖҮҮЛСЭН СОЦИАЛИЗМ (ЗАВХАН АЙМАГТ ХИЙСЭН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮНГЭЭС)” сэдвээр нээлттэй лекц зохион байгуулах гэж байгаа тул сонирхогчид өргөнөөр оролцохыг урьж байна.
Шимамура Иппэй
Тэрээр 1969 онд Япон улсын Эхимэ мужид төрж Хёого мужийн Нишиномияа хотод өсөн улмаар Васэда их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөж баримтат кино нэвтрүүлгийн компанид ажиллажээ. Тэбээр Монгол улсад ихээр сэтгэл татагдан ажиллаж байсан газраа орхин Монгол Улсын Их Сургуульд утга зохиолын судалгаа хийж 6 жилийн хугацаанд докторын зэргээ хамгаалсан байна. Дараагаар нь Япон улсын Үндэсний этнологийн музей сургуульд лекц уншиж илтгэгчээр ажиллаж Монгол судлаач, нийгэм соёлын антропологич мэргэжилээр мэргэшсэн байна. Ялангуяа Монголын бөөгийн шашин, монголчуудын үндэсний үзэл болон угсаатан хоорондын харилцааг судалж байв. Мөн нэрд гарсан буюу алдартай дуу хөгжим, Чингис хааныг үзэх орчин үеийн үзэл бодол, Монгол дахь уул уурхайн хөгжил, байгаль орчны асуудыг сонирхон судалж байна. Сүүлийн үед Монголын буддын шашины уламжлал, зан заншилын талаар судалгаа хийж байгаа аж.
Шагнал урамшуулал.
2013 онд Япон улсын шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн
шагнал, мөн онд Бүс нутгийн консорциумын (холбооны) шагнал, 2014 онд Дайдо
амьдрал бүс нутгийн судалгааг дэмжих шагнал, 2016 онд СОКЭНДАЙ сургуулийн эрдэмтэн судлаач шагналаар тус тус шагнагджээ.
Нэгэн сэдэвт бүтээл.
1.
Шимамура Иппэй, Чингис хаан хэний баатар вэ?:Монгол, Япон,
Хятад, Евро-Америк, Оросын харьцуулалтаас, Улаанбаатар, Адмон ХХК, 2012.
2.
Шимамура Иппэй, Бөөгийн халдвар: Монголын Буриадын бөө
мөргөл ба угсаажилт, Улаанбаатар, Адмон ХХК, 2016.