Армийн Ахмад Холбоочдын Нийгэмлэгээс эрхлэн гаргасан “Тангарагтаа үнэнч холбоочид” ном болон киног манай Түүх, археологийн хүрээлэнгийн номын санд хандивлалаа. Тус ном нь Армийн Ахмад Холбоочдын Нийгэмлэгийн 5 жилийн ойд зориулан гаргасан бүтээл юм. Уг номонд үеийн үед Монгол улсын батлан хамгаалах, цэрэг армид ажиллаж байсан 70 гаруй холбоочдын намтар, дурсамж, дурдатгал яриа, олон арван гэрэл зургийг батгаасан байна.