Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Баатарын Чадраа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Чулууны Далай, академич Чойдогийн Цэрэн нарын хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулж, тэдний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зураг, эд өлөг, дурсгалын зүйлээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэлээ.
Хөмрөг хүлээн авах үйл
ажиллагааны үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор
(Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар хамтран
ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Тус хөмрөг хүлээн авах үйл ажиллагааны үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэрэндорж Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргалд “Шинжлэх Ухаан-100” маркийн дээжээс гардууллаа.