ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ЯПОНЫ ЭРДЭМТЭДТЭЙ ХАМТРАН ХЯТАД ХЭЛ ДЭЭРХ ХАМГИЙН ЭРТНИЙ БИЧЭЭСИЙГ ТАЙЛЖ УНШЖЭЭ.
ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ЯПОНЫ ЭРДЭМТЭДТЭЙ ХАМТРАН ХЯТАД ХЭЛ ДЭЭРХ ХАМГИЙН ЭРТНИЙ БИЧЭЭСИЙГ ТАЙЛЖ УНШЖЭЭ.

  

  Монгол Японы эрдэмтдийн хамтарсан "Бичээс” төсөл 1996 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжихдээ 50 гаруй бичгийн дурсгалыг судалгааны эргэлтэд оруулжээ. Монголын түүхийн үнэт эх сурвалж болсон хадны бичгийн дурсгалуудын талаарх тайлан судлаачдын дунд гардаг ч олон нийт иргэдэд мэдээлэл төдийлөн сайн хүрдэггүй билээ. Эдгээр судалгаанаас Дундговь аймгийн Дэлгэрхангай уулын хадны бичээс, Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дахь Сэрвэн гурван хаалганы зөрчид бичээсийг тайлж уншсан судалгааны ажлынхаа үр дүнг танилцууллаа. Дэлгэрхангай уулын хадны бичээсийг 1986 онд анх профессор Ц.Шагдарсүрэн, Б.Сумъяабаатар нар анх илрүүлжээ. Хэрлэн мөрний өмнө хятан, зөрчид хоёр бичигт хаданд 1196 онд Алтан улсын цэргийн Жанжин Вангин Чинсан, Татарын Мэгүжин сүүлттэй байлдахад Тэмүүжин эртний өсөөт татааруудыг даралцахад хүч хавсарсан Улз голын байлдааны талаар өгүүлсэн нь тодорхой болжээ. Ихэнх хэсэг нь ховхорч унасан хятад бичээсийн эхний өгүүлбэр нь "Их төвийн Алтан улсын хааны баруун гарын түшмэл Вангин Чинсан цэргээ удирдан татаарын сөнөөхөөр одовой” гэсэн бол сүүлийн хоёр мөрт нь дайн дуусаж, цэргээ татсан он сарыг тодорхой өгүүлсэн байх аж. Энэ түүхэн үйл явдлыг Монголын нууц товчооны 132 дугаар зүйлд өгүүлсэн үйл явдалтай таарч байгаа юм. Үүнийг Монголд төдийгүй дэлхийд олдсон хятад хэлний хамгийн анхны бичээс гэж болно. Энэ бол эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой юм. Зөвхөн Монгол төдийгүй Азийн түүхийг судлах чухал сурвалж болно хэмээн профессор К.Сүзүки өгүүллээ.


Бусад мэдээлэл