Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музей, Батлан Хамгаалахын Төв Архив хамтран Халх голын дайны түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулаж буй “Тэд Бидний төлөө... Бид Тэдний төлөө...” аяны ээлжит үйл ажиллагаа өнөөдөр 2019 оны 5 сарын 27-ны өдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Тус аяны хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал н.Мягмарсүрэн Халх голын дайны тухай лекц уншиж, Улаанбаатар хотод амьдарч буй Халх голын дайнд оролцож явсан ахмадууд болон тэдний үр хүүхдүүд, төрөл төрөгсөдтэй уулзаж Халх голын дайнд холбогдох аман түүхийн баримт, архивын материал болон гэрэл зураг зэрэг түүхэн баримтуудын харилцан солилцож түүхэн баримт болон эд өлгийн зүйлүүдийг багтаасан бэсрэг үзэсгэлэн дэлгэн үзүүлэв.
Уг уузалт ярилцлагад Халх голын дайнд
сувилагчаар оролцож явсан 97 настай буянтай буурал Чимэдцэрэн оролцлоо. Тэрээр
Дорнод аймгийн Баяндун сумаас Халх голын дайнд өөрсдийн сайн дураар явсан 16
охидын нэг бөгөөд өдгөө тэрээр эдгээр 16 охидоос ганцаараа амьд сэрүүн байгаа
юм.