“XX ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
“XX ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ЗАРИМ АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

    



















Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хуралд Монгол, Япон, Хятадын эрдэмтэн судлаачид оролцож монголын хорьдугаар зууны түүх нийгэм, соёл, эдийн засгийн талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ олон нийтэд танилцуулжээ. Тухайбал академич Ж.Болдбаатар “Монголын өөрчлөн байгуулалтын түүхийн судалгаа, зангилаа асуудал”, профессор Футаки Хироши “XX зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд”, доктор Хөхбаатар “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөр Монгол”, доктор Б.Пунсалдулам “Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт”, доктор Д.Дашдулам “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа”, доктор Хирокава Саху “Богд хааны үеийн Халх монголын газрын бодлого”, доктор Н.Алтантөгс “XX зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг”, доктор, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу хийсэн алхам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.


Бусад мэдээлэл