“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАГ, ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА
“МОНГОЛ ДАРХНЫ УРЛАГ, ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА

    Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 онд “Монгол дархны урлагийг дэмжих тухай” 145 дугаар зарлиг гаргасан байдаг.

    Энэ үндэслэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “МОНГОЛ ДАРХНЫ УРЛАГ, ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 3 жил тутам нэг удаа зохион байгуулахаар болоод байна.

    Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний музей хамтран 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

ЗОРИЛГО: Монгол үндэсний сонгодог өв уран дархны урлагийн уламжлалт арга ухаан, технологийг судлан шинжилж сургалтын загвар, зөвлөмж боловсруулах, олон нийтэд сурталчилан таниулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, хадгалан хамгаалах, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршино.

ИЛТГЭЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, СЭДЭВ, ЧИГЛЭЛ:

1. Монгол нутаг дахь Хүрэл, Төмөр зэвсгийн үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.

2. Монгол нутаг дахь эртний улсуудын үеийн дархны урлаг, тэдгээрийн онцлог.

3. Монголын эзэнт гүрний болон түүний дараа үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.

4. Чин гүрний үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.

5. Богд хаант монгол улс болон Ардын хувьсгалын эхэн үеийн монгол дархны урлаг, тэдгээрийн онцлог.

6. Социализмын үеийн монгол дархны урлаг, уламжлал, шинэчлэл

7. Өнөө үеийн монгол дархны урлаг, уламжлал ба орчин үе

8. Монгол дархны урлаг ба сургалтын тулгамдсан асуудал

9. Монгол дархны урлаг ба бүс нутгийн онцлог.

10. Монголын үе үеийн уран дархчууд, тэдний уран бүтээл, залгамж чанар.

    Хуралд оролцогч нь хувиараа уран бүтээл туурвих буюу монголын болон гадаадын аль нэг их дээд сургуульд багшлах, эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар ажилладаг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй уран бүтээлч, судлаач нар байна.

   Хуралд оролцохыг хүсэгч нь илтгэлийн сэдэв болон товчлолыг (150 үгтэй байх) 2019 оны 6 дугаар сарын 21 дотор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Угсаатны судалгааны салбарт, эсвэл доорх e-mail-ээр ирүүлнэ. Илтгэл нь өмнө нь ямар нэг хуралд тавиагүй, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй шинэ илтгэл байх ба дээрх сэдвүүдийн хүрээнд тохирсон байх ёстой.

    Илтгэгч нь илтгэлээ монгол, орос, англи хэлээр 15-20 минутын хугацаатай хэлэлцүүлнэ. Илтгэлийг заавал слайд хэлбэрээр сонсогч нарт үзүүлэх шаардлагатай.

 

    ИЛТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

  Илтгэлийг дээрх сэдвүүдийн хүрээнд бичиж, 2019 оны 6 дугаар сарын 21-ны дотор Шинжлэх Ухааны Академийн  Түүх, археологийн хүрээлэнгийн Угсаатны судалгааны салбарт ирүүлэх эсвэл эхийг www.battsoojbatsuuri@yahoo.com хаягаар, 99287860 утсаар хүлээн авна.



Бусад мэдээлэл