"Монгол орон ба монголчууд III" номын нээлт боллоо
"Монгол орон ба монголчууд III" номын нээлт боллоо

Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Чулуун эрхлэн хэвлүүлж буй “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” (history of mongols in photographes) цувралын “Монгол орон ба монголчууд III” Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн каталогийн нээлт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд нээлтээ хийлээ.

Уг бүтээл нь Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хот дахь Оросын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн гэрэл зургийн сан хөмрөгөөс 1925-1926 онуудад Монгол улсад ажилласан судлаач Г.И.Боровкагийн гэрэл зургийн цуглуулгаас нийтлүүлж байна. Эдгээр гэрэл зургууд нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд эдүгээ анх удаагаа орос, монгол хэлээр нийтлэгдэж байгаа болно.

1920-иод оны үеийн Монголчуудын амьдрал, Монголын байгал, хүмүүсийн намтар түүхтэй холбоотой гэрэл зургуудаас гадна археологийн судалгааны ажил, түүний үр дүнгийн тухай голдуу байна.

Монголын түүх, угсаатны зүй, орчин үеийн түүх, археологийн талаар тусгайлан судалгаа хийж буй оюутан, магистр, докторант, судлаачид хэн бүхэнд зориулагдсан болно.


                                                                                            


Бусад мэдээлэл