"Шинжлэх ухаан технологи инноваци" 2018 үзэсгэлэн болж байна.
"Шинжлэх ухаан технологи инноваци" 2018 үзэсгэлэн болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын дагуу  шинжлэх  ухааны салбарын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ.





































Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих зорилготой юм.




































Энэхүү үзэсгэлэнд Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2018 оны шинэ бүтээлүүд болон шилдэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан төдийгүй тус хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхийн үнэт эх сурвалж, Монгол орон явагдсан археологийн хайгуул судалгааны үр дүнд илэрч гарч ирсэн зарим археологийн олдворуудыг дэлгэн харуулаад байна.
















































































































Бусад мэдээлэл