Үндсэн агуулга руу

Мэдээ

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.

2022.06.02  |  МэдээfX⧉

Эртний түүхийн салбарт:

Орон тоо: 1

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Бакалавр, магистр болон түүнээс дээш зэрэгтэй,

- Монголын түүх, археологи, сурвалж судлалаар мэргэшсэн,

- Судалгааны арга зүй эзэмшсэн,

- Багаар ажиллах чадвартай, ёс суртахуунтай байх,

- Нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэгтэй (сурвалжийн хэлтэй бол давуу тал болно),

- Компьютерын хэрэглээний программ эзэмшсэн.

Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарт:

Орон тоо: 1

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Бакалавр, магистр болон түүнээс дээш зэрэгтэй,

- Дундад зууны үеийн Монголын түүх, орон судлал (гадаад хэл)-аар мэргэшсэн,

- Судалгааны арга зүй эзэмшсэн,

- Багаар ажиллах чадвартай, ёс суртахуунтай байх,

- Нэгээс доошгүй гадаад хэлний мэдлэгтэй (сурвалжийн хэлтэй бол давуу тал болно),

- Компьютерын хэрэглээний программ эзэмшсэн.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)

- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газар монгол хэл дээр хөрвүүлсэн байх)

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

- Бүтээлийн жагсаалт

- Гадаад хэлний мэдлэгийн түвшин нотлох баримт бичгийн хуулбар

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг (ажлын өдрүүдэд) хүртэл 09:00-12:00 цагийн хооронд

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 324 тоот.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Утас: 458305