Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбар
ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, Дундад үеийн түүхийн салбар нь XIII-XVII зууны үе хүртэлх Монголын түүхийн асуудлуудыг голлон судалдаг. Тус салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Л.Ганбат, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор С.Цолмон, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор А.Пунсаг, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Ц.Энхчимэг, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) Г.Алтансүх, эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр (MA) Ц.Гүнчин-иш нарын нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус салбарын судлаачид Монголын Дундад зууны түүхийн судалгааны чиглэлээр нэгэн сэдэвт болон хамтын бүтээл, каталоги, сурах бичигүүдэд зохиогчоор оролцсоны дотор “Монголын Юань улс” /УБ., 2006/, “Монголын Алтан Ордны улс” /УБ., 2006/, “Монголын Цагадайн улс” /УБ., 2006/, “Монголын Эл хаант улс” /УБ., 2006/ бүтээлийг туурвиж, Монголын эзэнт гүрний их хаадын намтар, үйл хэргийг тодруулан таниулах зорилгоор “Чингис хааны өв” /УБ., 2012/, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” /УБ., 2015/ зэрэг хамтын бүтээл туурвиж олон нийтэд зориулан хэвлүүлж байв.
Мөн Монголын эзэнт гүрний улс төрийн түүхэнд холбогдуулан “Их Монгол улс” /УБ., 2019/, “Монголын Юань улс” /УБ., 2019/, “Монголын Алтан Ордны улс” /УБ., 2019/, “Монголын Цагадайн улс” /УБ., 2019/, “Монголын Ил хант улс” /УБ., 2019/ хамтын бүтээлүүдийг туурвисан нь Монголын эзэнт гүрний түүхийн судалгааг ахиулахад зохих хувь нэмэр оруулсан юм.