Ойрхи үеийн түүхийн салбар
Судалгааны зорилго
ХIХ зууны эхнээс нэн шинэ үе хүртэлх үеийн Монголын түүхийн тулгамдсан асуудлыг түүхийн олон талт эх сурвалж, судалгаа шинжилгээний арвин материал хэрэглэгдэхүүнд тулгуурлан шинжлэх ухааны өндөр түвшинд судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэнэ.
Судалгааны чиглэл
• ХХ зууны Монголын түүхийн зангилаа асуудлууд
• Монгол улсын төрийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын түүх
• ХХ зууны Монгол улсын аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, гадаад харилцаа
Салбарын товч түүх
1961 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн байгуулагдахад анх Нэн шинэ түүхийн салбар нэртэй байгуулагдсан. Тус тасагт Академич Б.Лхамсүрэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор М.Санждорж, Б.Түдэв, Л.Бат-Очир, А.Минис, Ц.Батбаяр, Ч.Дашдаваа, Г.Цэрэндорж, Ж.Болд, М.Ринчин, З.Лонжид, Г.Дашням нар ажиллаж байлаа. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн болгон салгахад бүтэц зохион байгуулалтын хувьд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбар болгож зохион байгуулагдсан болно.
Өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүн
Салбарын эрхлэгч доктор Ч.Батдорж, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан академич Ж.Болдбаатар, доктор, профессор Н.Хишигт, Ц.Батбаяр, Г.Мягмарсамбуу, Б.Пунсалдулам, Д.Эрдэнэбат, докторант Ц.Энхжаргал, магистрант Г.Цэрэнсугар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаа
• ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар Монгол, Төвд, буддын судлалын хүрээлэн
• ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины гар бичмэлийн хүрээлэн
• ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн
• Япон улсын Сэндай хотын Тохокү Их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв
• Япон улсын Акитагийн Олон Улсын Их сургууль
Дотоод хамтын ажиллагаа
• Монголын Үндэсний музей
• Архивын Ерөнхий газар
• Нийслэлийн архив
• Батлан хамгаалах яамны төв архив
• Гадаад харилцааны яамны төв архив
• Монголын Үндэсний номын сан
• Монголын Үндэсний музей
• Монгол цэргийн музей
• Олон улсын Монгол судлалын холбоо
• ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн
• ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
• Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн
• МУИС
• МУБИС
• УБИС
• ИЗОУИС
• Хөвсгөл аймгийн ЗДТГ
• Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ
• Дорнод аймгийн ЗДТГ
• Булган аймгийн ЗДТГ
• Төв аймгийн ЗДТГ
Гүйцэтгэж буй суурь судалгааны сэдэвт ажил
• ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбар нь 2006-2008 онд хэрэгжүүлсэн “ХХ зууны Монголын нийгэм, улс төрийн түүхийн судалгаа” сэвэвт ажлаар 1921-1960 оны Монголын улс төрийн түүхийн зарим асуудлуудыг судлан боловсруулсан бол 2009-2011 онд гүйцэтгэсэн “ХХ зууны Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн түүхийн судалгаа” сэдэвт ажлаараа судалгааны хүрээг тэлж, эдийн засгийн түүхэнд анхаарал хандуулан 1930-аас 1960-аад оны дунд үе хүртэлх Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тоймыг гарган, түүхэн сургамжийг тодруулах оролдлогыг хийсэн билээ.
• 2012-2014 онд “ХХ зууны Монгол: Нүүдлийн амьдралаас орчин үежилт рүү” сэдэвт ажлыг гүйцэтгэж улс орны нийгмийн дэвшлийн нэгэн зууны түүхийг нэгтгэн дүгнэсэн тайлан бичиж, хамтын бүтээл бичсэн болно.
• 2015 оноос эхэлж 2017 онд дуусгах “ХХ зууны Монголын түүхийн тулгамдсан асуудлууд” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд дэлхийн хоёрдугаар дайны үеийн БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, түүний чадамж, үр нөлөө болоод тус улсын тусгаар тогтнолын баталгаажилт, Монголд орчин үеийн соёл, шинжлэх ухаан хэрхэн хөгжсөн хийгээд түүний нийгмийн ач холбогдлыг судалж судалгааны тайлан, ном бүтээл туурвиж байгаа болно.
• 2018-2021 онд “БНМАУ-ын “социалист” бүтээн байгуулалт: Ололт амжилт, туршлага, сургамж” (25-30 х.х) хамтын бүтээл хийхээр төлөвлөy ажилласан байна.
Эрдэм шинжилгээний бүтээл, ном
Нэгэн сэдэвт зохиол
1. Ч.Дашдаваа. Улаан түүх. УБ., 2003.
2. Ч.Дашдаваа. Монгол дахь төрийн эргэлт. УБ., 2008
3. Н.Хишигт. Монголын хувьсгал 1921. УБ., 2010
4. Ж.Болдбаатар. Монголын “Перестройк”-ийн (өөрчлөн байгуулалт) түүхийн судалгаа. УБ., 2017
5. Г.Мягмарсамбуу. Бүс нутаг Монгол түүхэн дэх барга. УБ., 2017
6. Б.Пунсалдулам. Шинэ соёл Монголд төлөвшсөн түүх. УБ., 2018
7. Д.Эрдэнэбат. Монгол улсын эдийн засаг дэлхийн II дайнд. УБ., 2018.
Хамтын бүтээл
8. ХХ зууны Монгол. УБ., 1995.
9. Монгол улсын түүх.Ү боть (ХХ зуун). УБ., 2003.
10. Монгол улсын хөгжлийн бодлого: хувьсал, өөрчлөлт. (ХХ зуун). УБ., 2008
11. “ХХ зууны Монгол: нүүдлийн амьдралаас орчин үежилт рүү”. УБ., 2016.