Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав

2021.04.22  |  МэдээfX⧉

Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо зохион байгуулагчаар ажиллаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4 сарын 19-21 ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Санкт-Петербург хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Тус хуралд Монгол улсаа төлөөлж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 3, Олон улсын Монгол судлалын холбооны 1, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 3 эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэв.