Үндсэн агуулга руу

Мэдээ

БШУЯ-ны САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ШУА-ИЙН ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2021.05.21  |  МэдээfX⧉

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланаар ахлуулсан тус яамны ШУГ-ын дарга С.Мөнхбат нарын албаны хүмүүс Шинжлэх ухааны Академийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд байрлах ШУ-ны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хүрэлцэн ирж, эрдэмтэд судлаачдын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонссон ажил хэрэгч уулзалт хийв.

Уулзалтын үеэр тус хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж хүрээлэнгийн үйл ажиллагааны товч танилцуулга болон сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй судалгааны ажлын үр дүн, онцлох ажлууд, 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн  талаар танилцуулж, мөн эрдэмтэн судлаачид хүрээлэнгийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэхээр тавьж буй зорилтуудын талаар санал хүсэлтээ солилцсон ажил хэрэгч уулзалт болж өндөрлөв.