Үндсэн агуулга руу

Мэдээ

БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) бүтээл хэвлэгдэн гарлаа

2022.07.19  |  МэдээfX⧉

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуугийн "БНМАУ: Социализм ба Бурханы шашин" (ШуСс_2019-59) Суурь судалгааны төслийн хүрээнд бичсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ (1944-1992) хэмээх бүтээл уншигч, судлаач Та бүхний гар дээр хүрч байна.

Энэхүү бүтээл нь “социализмын үе”-ийн Монголын шашны түүхээр гарч байгаа анхны судалгааны бүтээл бөгөөд марксист-ленинист үзэл суртал болон буддын шашин хоёр хэрхэн зэрэгцэн оршиж байсныг харуулах бөгөөд социализмын үеийн буддын шашин, сүм хийдийн түүхийг сонирхогч, эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал бүтээл болох юм.