Үндсэн агуулга руу

Бидний тухай

С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

2018-04-05

НИЙГМИЙН ХҮН СУДЛАЛЫН САЛБАРЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэг. Зорилго

Угсаатны зүй, соёлын биет бус өвийн судалгааны хээрийн шинжилгээний эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, Гадаад, дотоодын мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгааг хөгжүүлж, Монгол улс дахь Нийгэм-соёлын хүн судлалын ухааны хөгжлийг олон улсын хөгжлийн түвшинд хүргэж Төв болон Умард Азийн бүс нутаг судлалын судалгааны тэргүүлэх төв болно.

Хоёр. Товч түүх

Тус салбар нь 1950-иад оны сүүл үед БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Түүх судлах газрын дэргэд “Археологи-Этнографийн тасаг” нэртэй анх байгуулагджээ. С.Бадамхатан Москвагийн их сургуулийг угсаатны зүйн мэргэжлээр 1957 онд төгсөж ирээд монголын угсаатны зүйг судлах арга зүй, хөтөлбөр боловсруулж 1950-иад оны сүүл үеэс системтэй угсаатны зүйн судалгааг эхлүүлсэн байна. Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан угсаатны зүйчид 1970-аад оны сүүл үеэс биеэ даасан тасаг байгуулах санал удаа дараа тавьж байсны үр дүнд 1985 онд “Археологи-Этнографи”-ийн тасгаас салбарлан биеэ дааж “Угсаатны зүйн сектор” байгуулагдсан байна. Энэ үед тус секторын эрхлэгчээр Монголын угсаатны зүйн судалгааг хөгжлийн шинэ шатанд гаргасан, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч С.Бадамхатан, эрдэм шинжилгээний ажилтнаар Ц.Гочоо, Г.Цэрэнханд, Ц.Аюуш, Г.Батнасан, Д.Тангад, Д.Нансалмаа, И.Лхагвасүрэн, Г.Мэнэс, Л.Билэгт зэрэг манай нэртэй эрдэмтэн судлаачид ажиллаж байв. Секторын эрхлэгчээр 1995 оноос профессор Г.Цэрэнханд ажиллаж эхэлсэн ба 2006 онд тус сектор нь зохион байгуулалтын хувьд өөр хэлбэрт орж “Угсаатан судлалын салбар” болон өргөжсөн байна. Тус салбар нь 2008 оноос Угсаатан судлал, антропологийн салбар болон өргөжиж, дэлхийн жишигт нийцүүлэн, судалгааны арга зүй, чиг хандлагаа өөрчлөн ажиллах болов. 2015 онд тус салбарын 30-н жилийн ой тохиосон бөгөөд тус ойн хүрээнд салбарыг Нэрт угсаатны зүйч С.Бадамхатаны нэрэмжит болгосон бөгөөд “Угсаатны судалгааны салбар” болгон хуучин нэрэнд өөрчлөлт оруулсан байна.

2019 оны 8-р сард ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн нэрийг Түүх, Угсаатны зүйн хүрээлэн болгон угсаатны зүйн салбарын судалгааг өргөжүүлж буйтай холбоотой тус салбарын бүтцийг өөрчилж С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар, Хэрэглээний угсаатны судлал ба биет бус соёлын өвийн төв хэмээн хоёр тусдаа нэгж болгов.

Өнөөдрийн байдлаар тус салбарын эрхлэгчээр Доктор (Ph.D) Т.Билэгсайхан, эрдэм шинжилгээний ажилтнаар докторант Г.Бямбарагчаа,  магистр Э.Дагвадорж, магистрант Б.Должинсүрэн, гэрээт ажилтнаар нэрт угсаатны зүйч, профессор Г.Цэрэнханд  нар тус тус ажиллаж байна.

Гурав. Гадаад ажиллагаа

Угсаатны судлал, нийгмийн хүн судлалын салбарын судлаачид өнгөрсөн хугацаанд ОХУ, Япон, Англи зэрэг улсуудын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд болон төрийн болон төрийн бус хэвшлийн олон арван байгууллагуудтай хамтарсан үндэсний хэмжээний судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ.

Тус салбар нь гадаад, дотоодын судалгааны олон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд тэдний заримаас дурдвал Их Британи улсын Кембриджийн их сургуулийн Монгол ба Дотоод ази судлалын төв, Япон улсын Шига мужын Их сургууль, ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн Монгол судлалын салбар, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн Социологийн салбар зэрэг их сургууль, хүрээлэнгүүдийг нэрлэж болно.

Дөрөв. Гүйцэтгэж буй суурь судалгааны төсөл

Тус салбар нь 2015-2017 онд “Монгол угсаатан ба даяаршил: угсаа-түүх, өв соёл” нэртэй /SST-055/ суурь судалгааны төсөлт ажлыг хэрэгжүүлж дуусгасан. Мөн салбарын ажилтнууд 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Монгол нүүдэлчид: Аж ахуй, угсаа-соёл (XIX-XX зуун)” онолын суурь судалгааны сэдэвт ажилд оролцож байна. 

Салбараас эрхлэн хэвлүүлсэн эрдэм шинжилгээний гол бүтээлүүд:

1. Цэвэл. “Монголын цагаан идээ”// Studia ethnografhica Tomus I Fasciculus 6.УБ., 1959.

2. Ч.Далай. “Монголын бөө мөргөлийн товч түүх”// Studia ethnografhica Tomus I Fasciculus 5. УБ.,1959.

3. Цэвэл. “Монголчуудын эрхэмлэдэг өнгө” // Studia ethnografhica Tomus I Fasciculus 5. УБ.,1959.

4. С.Бадамхатан. “О свадебных обрядах урянхайцев”. // Studia ethnografhica Tomus I Fasciculus 1.УБ., 1960.

5. Г.Бадрах. “Монголын хөгжмийн түүхээс”. // Studia ethnografhica Tomus I Fasciculus 3. УБ., 1960.

6. Г.Сүхбаатар. О тамгах и имах табунов дариганги. // Studia ethnografhica Tomus I Fasciculus 6. УБ., 1960.

7. Ц.Гочоо. “Монгол эдийн дээж хадаг”. // Studia ethnografhica Tomus I Fasciculus 2. УБ.,1961.

8. Б.Батжаргал. “Аман бодлого, монгол зурхай”.// Studia ethnografhica Tomus I Fasciculus 9. УБ.,1961.

9. Ц.Дамдинсүрэн. “Гүнжийн сүм”.// Studia ethnografhica Tomus I Fasciculus 3. УБ.,1961.

10.  С.Бадамхатан.  “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”. // Studia ethnografhica Tomus II Fasciculus I. УБ.,1962.

11.  Н.Сэр-Оджав. Халх, Дархадын угсаатны зүйн асуудалд.// Studia ethnografhica Tomus II Fasciculus 2-5. УБ., 1963.

12.  Н.Сэр-Оджав. Халх Дархадын этнографын бүтээл. // Studia ethnografhica Tomus II Fasciculus 6-11. УБ., 1964.

13.  Ш.Нацагдорж. Studia ethnografhica. // Studia ethnografhica Tomus II Fasciculus 12. УБ., 1965.

14.  С.Бадамхатан. Хөвсгөлийн дархад ястан.// Studia ethnografhica Tomus III Fasciculus I.УБ., 1965.

15.  Сумъяабаатар. Буриадын угийн бичиг.// Studia ethnografhica Tomus III Fasciculus 2. УБ., 1966.

16.  Сумъяабаатар. Халхын зарим нутгийн хээ угалзны зүйлээс (XIX-XX зууны эхэн). // Studia ethnografhica Tomus III Fasciculus 2. УБ., 1967.

17.  С.Бадамхатан. Этнографийн судлал. // Studia ethnografhica Tomus IV Fasciculus 1-5. УБ., 1969.

18.  Ш.Нацагдож.. Монголчуудын өвлөх эрх // Studia ethnografhica Tomus IV Fasciculus 6. УБ., 1970.

19.  Г.Батнасан. Нэгдэлчдийн нүүдэл, суурьшлийн зарим асуудалд. // Studia ethnografhica Tomus IV Fasciculus 9. УБ., 1972.

20.  Г.Батнасан. БНМАУ дахь нэгдэлчдын аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаа. Studia ethnografhica Tomus VI Fasciculus 8. УБ., 1978.

21.  А.Очир,Б.Р.Зориктуев, Г.Цэрэнханд. “Угсаатан судлал”  боть XII. Улаанбаатар-Улаан Үд. 2000 он.

22.  Г.Цэрэнханд. “Угсаатан судлал ”  Томus XIII Fasc 1-22. УБ., 2001.

23.  Г.Цэрэнханд.  “Угсаатан судлал ”  Томus XIY Fasc 1-13. УБ., 2002.

24.  С.Бадамхатан. Нэгдэлч малчдын аж байдал. // “Этнографийн судлал”  Томus VII Fasc I. УБ.,1981.

25.  С.Бадамхатан. Орчин цагийн угсаатны явц ба социалист ахуй //. “Этнографийн судлал”  Томus VIII Fasc I. УБ., 1981.

26.  С.Бадамхатан. Орчин цагийн угсаатны явц ба социалист ахуй//“Этнографийн судлал”  Томus VIII Fasc I. УБ., 1982.

27.  С.Бадамхатан. “Этнографийн судлал”  Томus IX  Fasc I-11. УБ., 1985.

28.  С.Бадамхатан. “Этнографийн судлал”  Томus X  Fasc I-9. УБ., 1987.

29.  “Монгол улсын угсаатны зүй” . Боть I. УБ.,1987. 2012.

30.  “Монгол улсын угсаатны зүй” . Боть II. УБ.,1995. 2012.

31.  “Монгол улсын угсаатны зүй” . Боть III. УБ.,1996. 2012.

32.  “Угсаатан судлал ”  Томus XIY Fasc 1-13. Эрхэлсэн: Г.Цэрэнханд УБ.,2002.

33. “Угсаатан судлал ”  Томus XY Fasc 1-13 Эрхэлсэн:Г.Цэрэнханд., УБ.2003.

34.  Гочоо.Ц “Эрдэм шинжилгээний өгүүллүүд”. Эрхэлсэн: Г.Цэрэнханд., УБ.2003.

35.  Угсаатан судлал ”  Томus XYI Fasc 1-23., Эрхэлсэн: Г.Цэрэнханд УБ. 2004.

36.  Цэрэнханд.Г “Монголчууд: Угсаа-соёл, зан заншил”  Боть I-II.,УБ.2005.

37.  “Угсаатан судлал ”, Томus XYII Fasc 1-16., Эрхэлсэн Г.Цэрэнханд УБ.2006.

38.  Эрт, дундад үеийн монголчуудын аж ахуй, соёл. УБ.2006.

39.  Цэрэнханд.Г, Уранцэцэг.Л, Угсаатны сэтгэл судлал.,УБ.2007

40.  Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. Хянан тохиолдуулсан Г.Цэрэнханд, З.Лонжид. УБ.,2009

41.  Отгонбаатар.Б Монголчуудын оршуулгын зан үйл (XX зуун).,УБ.2009

42.  Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн. Боть I-X. УБ.,2011.

43.  Г.Цэрэнханд. Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл. УБ., 2015. т.144.

44.  Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн 10 боть. УБ.,2011.

45.  Нийгэм-Журмын Дараах Монголчууд: XXI зууны эхэн үеийн Монголчуудын амьдралын түүх. УБ.,2011.

46.  Г.Бамбарагчаа. Аман түүхийг сэргээх нь. /Судалгааны арга зүйн зөвлөмж/. УБ.,2015.

47.  Г.Цэрэнханд. Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл. УБ., 2015. т.144.

48.  Г.Цэрэнханд. Монгол ахуй-угсаа, соёлын судалгаа. УБ.,2015.

49.  Т.Билэгсайхан. Дарьгангын түүхэн тойм. УБ.,2016.

50.  Т.Баатархүү. Монгол гэр. УБ.,2016.

51.  “Угсаатан судлал”. Цуврал сэтгүүл. УБ.,2006-2017. 

Ажилчдын танилцуулга

Г.Билэгсайхан

Эцгийн нэр: Тамиржав

Өөрийн нэр: Билэгсайхан

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: 2019, PhD

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: Beneficial, fortunate, dangerous. Mongolian herders and the varieties of landscape.

Харьяаглагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбарын эрхлэгч

Судалгааны чиглэл, сэдэв: Дотоод Азийн ард түмнүүдийн улс төр, хүрээлэн буй орчины антропологи, XX зууны Монголын түүх, Дарьганга түүх, соёлын асуудал.

Мэйл хаяг: t.bilegsaikhan@gmail.com, bilegsaikhan_t@mas.ac.mn

Гар утас: 976-98080931

 Г. Цэрэнханд

Эцгийн нэр: Гэлэгжамц

Өөрийн нэр: Цэрэнханд

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: 1975он, дэд доктор

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: Нэгдэлч-Малчдын аж байдал.

Харьяаглагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

Судалгааны чиглэл, сэдэв: Монгол угсаатны хөгжлийн явц: Барга Монголчууд

Мэйл хаяг: gelegtseren@yahoo.com

Гар утас: 976-11-458305

Г. Бямбарагчаа

Эцгийн нэр: Ганболд

Өөрийн нэр: Бямбарагчаа

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: 2010 он, Магистр

Эрдэмийн зэрэг хамгаалсан сэдэв: “Малгай тавибал манайх: нүүдэл хийгээд нутгархах үзэл”

(Япон улсын Шига мужийн их сургуулийн докторант)

Харьяаглагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан

Судалгааны чиглэл, сэдэв: Нийгэм-соёлын антропологи- уул уурхай, дагуул нүүдэлчид

Мэйл хаяг: khulugch.b@gmail.com  

Гар утас: 976-11-458305

Э.БАТХИШИГ

Эцгийн нэр: Энхбаатар

Өөрийн нэр: Батхишиг

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: 2012 он, Магистр

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: “Авлига, хээл хахууль ба Бэлэг”

(БНХАУ-ын Бээжингийн Багшийн Их Сургуульд докторант)

Харьяалагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан

Судалгааны чиглэл, сэдэв: Хятад дахь монголчууд, Үзэмчин угсаатны бүлгийн соёлын асуудал

Мэйл хаяг: batkhishig_mgl@yahoo.com

Гар утас: 976-11-458305

Э. Давгадорж

Эцгийн нэр: Энх-Амгалан

Өөрийн нэр: Давгадорж

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: 2018 он, Магистр

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: Монгол дарханы багаж хэрэгсэл, түүнтэй холбогдох зан үйл

Харьяаглагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний туслах ажилтан

Судалгааны чиглэл, сэдэв: Дархны урлал, уламжлал, шинэчлэл

Мэйл хаяг: e.davgadorj@yahoo.com

Утас: 976-11-458305

Э.Должинсүрэн

Эцгийн нэр: Батдэлгэр

Өөрийн нэр: Должинсүрэн

Эрдмийн зэрэг хамгаалсан он, цол: Магистрант

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв:

Харьяаглагдах салбар: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар

Албан тушаал: Угсаатан судлал, нийгмийн хүн судлалын салбар эрдэм шинжилгээний туслах ажилтан

Судалгааны чиглэл, сэдэв: Нийгэм-соёлын антропологи-Малчин гэх ойлголт

Мэйл хаяг: b.doljko94@gmail.com

Гар утас: 99892181