БНМАУ: БУДДЫН ШАШИН, СҮМ ХИЙДИЙН АСУУДАЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
БНМАУ: БУДДЫН ШАШИН, СҮМ ХИЙДИЙН АСУУДАЛ сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа


Монгол Улсын БШУЯ-ны захиалгаар ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэн 2019-2021 онд хэрэгжүүлж буй “БНМАУ: Социализм ба бурхны шашин” (ШуСс_2019/59) сэдэвт суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал” (1944-1990 он) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулав.

“БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал” (1944-1990 он) олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн 14 илтгэлүүдийг эмхэтгэн та бүхэнд толилуулж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл нь социализмын үеийн буддын шашин, сүм хийдийн түүхийг сонирхогч, эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал хэрэглэгдэхүүн болох юм.















Бусад мэдээлэл
СОЁЛЫН ДОВТОЛГОО
3 жилийн өмнө