Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс
уламжлал болгон эрдэм шинжилгээний 3 сэтгүүл эрхлэн гаргадгаас “Дурсгалт
бичгийн чуулган” буюу “Monumenta Historica” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн
гарлаа.
Тус дугаарт “ХҮРЭЭ САЙДЫН ГАЗАРТ ХОЛБОГДОХ ХОЁР ЗҮЙЛ СУРВАЛЖ БИЧИГ” бүтээлийг
Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нацагдорж, МУИС-ийн багш доктор (Ph.D)
О.Оюунжаргал нар манж, хятад, орос хэлнээс орчуулж,
удиртгал бичиж, галиглаж, эрдэм шинжилгээний тайлбар үйлдэн нийтлүүлж, уншигч, судлагч олны хүртээл
болгож байна.
MONUMENTA HISTORICA
INSTITUTI HISTORIAE ET
ETHNOLOGICI ACADEMIAE SCIENTIARIUM MONGOLI. TOMUS XIII, FASCICULUS 1. Хүрээний хэргийн зүй
MONUMENTA HISTORICA INSTITUTI HISTORIAE ET ETHNOLOGICI ACADEMIAE SCIENTIARIUM MONGOLI. TOMUS XIII, FASCICULUS 2. Эрхүүгийн Губернатор, Хүрээний сайд ван, сайд нарын нөхөрсөг уулзалтын тэмдэглэл