МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦ: ЭХЛЭЛ ӨРНӨЛ, ТӨГСГӨЛ (1946-1961 он) бүтээл хэвлэгдэн гарлаа
МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦ: ЭХЛЭЛ ӨРНӨЛ, ТӨГСГӨЛ (1946-1961 он) бүтээл хэвлэгдэн гарлаа


 ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний   тэргүүлэх ажилтан, Академич, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ц.Батбаярын туурвисан МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦ: ЭХЛЭЛ ӨРНӨЛ, ТӨГСГӨЛ (1946-1961 он) бүтээл хэвлэгдэн гарлаа.

Уг бүтээлд, БНМАУ, НҮБ-д албан ёсны эрх, байр сууриа эзлэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд хийсэн 15 жилийн хүчин чармайлтыг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэ нь түүхэн үүднээс төдийгүй НҮБ-ын өнөөгийн орчин үеийн үйл ажиллагааг үнэлж цэгнэх үүднээс ч ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ОХУ, АНУ, Их Британийн архивын материалууд төдийгүй, түүхэн хүмүүс, Жахаварлал Неру, Н.С.Хрущев, Жон Ф.Кеннеди, А.А.Громыко нарын дурсамж, хэлсэн ярьсан үг, захидал сэлтийг өргөн ашиглажээ. Монголын гишүүнчлэлийн асуудалд Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг шинээр авч үзсэн төдийгүй 1950-аад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн Энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж гадаад ертөнцөд үүд хаалгаа нээсэн нь Монгол улс НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын түүх, олон улсын харилцаа, сонирхогч хүн бүхэнд хүртээлтэй бүтээл юм.



Бусад мэдээлэл
СОЁЛЫН ДОВТОЛГОО
3 жилийн өмнө