Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн (хуучин нэршлээр), Оросын ШУА-ийн Монгол судлалын холбооноос 2019 оны 4
дүгээр сарын 18-19-нд Монгол улсын Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв:
гар бичмэл ба архивын баримтын цуглуулга
4 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
ОХУ, Монгол улсын гар бичмэлийн сан хөмрөг, архивуудад хадгалагдаж байгаа монгол угсаатан ард түмнүүдийн түүх, хэл соёлын арвин баялаг эх сурвалж нь тус хурлын эх суурь болсон юм. Уг эмхэтгэлд монгол судлалын түүх, дэлхийн ба Монгол, Оросын шинжлэх ухааны байдал, монголчуудын эдийн соёл, бичгийн өв, уран сайхны бүтээл туурвил, Монголын уламжлалт болон орчин үеийн нийгмийн асуудлыг тусгасан гар бичмэл, баримт, эх хэрэглэгдэхүүнийг судлан шинжилсэн илтгэлүүд багтсан болно.