МАНАЙ ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ
Б.ПУНСАЛДУЛАМ, Ц.ЭНХЖАРГАЛ НАРЫН МОНГОЛ УЛСЫН ГАЗАР ТАРИАЛАН (1911-2020 ОН) баримтын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.
Энэхүү бүтээлд сэргэн мандсан Монгол Улсын Засгийн газар 1913 оны “Тариалангийн газар түрээслэх дүрэм” (16 зүйл) болон 1916 оны “Улсын хөрөнгийг захирах газрын дүрэм” (57 зүйлийн 25 нь газар тариаланд), 1918 онд батлагдсан “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг” (65 дэвтэр,12 дугаар дэвтэр “Сангийн амуу”) зэрэг гол хууль болон холбогдох хэсгийг бусад баримтын хамт оруулжээ. Түүнчлэн Ардын Засгийн газар, БНМАУ-ын СнЗ-ийн тогтоол шийдвэрүүд, газар тариалангийн талаар гаргасан дүрэм, журам, хууль тогтоомж, баримт бичгийг эмхлэн оруулсан байна. Ингэхдээ, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого шийдвэр, ХХ-XXI зуунд Монгол оронд өрнөсөн атрын аянууд, түүнтэй холбогдсон гарсан шийдвэр тогтоолууд, түүнчлэн улсад газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явцад салбарын үндэсний мэргэжилтэй боловсон хүчин хэрхэн төлөвшин тогтсоныг нотлон харуулах баримтуудыг түлхүү түүвэрлэн оруулсан болно.