Редактор: С.Чулуун
ЭШ-ний редактор: И.В. Кульганек
Редактор, эмхтгэгч: Д.А.Носов. УБ.: Адмон принт ХХК. 2017. Хуудасны тоо: 264 тал, ISBN 978-99978-854-0-1
МУ-ын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс Монгол-Оросын хамтарсан ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгууласан юм. Тус эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын бичгийн өвд холбогдох асуудлыг хэлэлцэж, шинэ баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулан, орчин үеийн нөхцөлд архивын баримтуудыг хадгалах, тэдгээрийг олон улсын жишгээр ашиглах зэрэгт холбогдох асуудлуудыг хэлэлцэв. Энэхүү эмхэтгэлд монгол судлалын түүх, дэлхийн ба Монгол, Оросын шинжлэх ухааны өнөөгийн байдал, нэрт монгол судлаачдын амьдрал, үйл хэрэг хийгээд монголчуудын эдийн соёл, бичгийн өв, уран сайхны бүтээл туурвил, Монголын уламжлалт болон орчин үеийн нийгмийн асуудлыг тусгасан гар бичмэл, эх хэрэглэгдэхүүний талаар өгүүлсэн илтгэлүүд багтжээ.