"Монголын археологийн шинэ судалгаа" цуврал-VI Хүннүгийн түүх соёлын судалгаа (Салхитын амны дурсгалт газар)
"Монголын археологийн шинэ судалгаа" цуврал-VI Хүннүгийн түүх соёлын судалгаа (Салхитын амны дурсгалт газар)

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын археологийн шинэ судалгаа” цувралын VI боть “ХҮННҮГИЙН ТҮҮХ СОЁЛЫН СУДАЛГАА”(Салхитын амны дурсгалт газар) нэртэйгээр хэвлэгдэн гарсан байна.

Зохиогчид: С.Өлзийбаяр, Б.Очир, Э.Уртнасан

Редактор: Ч.Амартүвшин

Хэвлэсэн газар: УБ, “Жиком Пресс” ХХК, 2019

ISBN: 978-99978-773-3-8

Хуудасны тал: 252

    Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Булган уулын арын Салхитын амны дурсгалт газар 2010 онд МУИС-ийн “Умард Монгол” төсөл, 2011-2012 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүннүгийн түүх соёлын мөрөөр” хээрийн судалгааны үр дүнгээс уншигч олноо энэхүү бүтээлээр хүргэж байна. Монгол, Өвөрбайгалын нутгаар өргөн тархсан хүннү булшны соёлын нийтлэг шинжээс олон талаар ялгаатай цөөнгүй бүрдлүүд илэрсэн нь бүхэлдээ уг дурсгалт газрын хэрэглэгдэхүүний онцлог талыг харуулна.


Бусад мэдээлэл