"МОНГОЛ ГАНЖУУР" олон улсын судалгаа. УБ., 2017
"МОНГОЛ ГАНЖУУР" олон улсын судалгаа. УБ., 2017

Ерөнхий редактор: С.Чулуун

Эрхэлж эмхэтгэсэн: Телеки Кристина

Цаасны хэмжээ: 172х245

ISBN 978-99978-976-3-3

Энэхүү эмхэтгэл нь Монгол Ганжуурын түүх, цуглуулга, бар хэвлэл, орчуулга, Ганжуур судлалд оруулсан эрдэмтэн лам нарын бүтээл, хувь нэмэр, гарчигийн тухай олон улсын эрдэмтэн судлаачдын оролцож хэлэлцүүлсэн илтгэлээс бүрдэнэ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гүйцэтгэж буй "Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа" нэртэй төслийн хүрээнд Олон Улсын Монгол судлалын холбоотой хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын олон улсын судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод 2017 оны 7 сарын 20-23-нд зохион байгуулсан юм. Тус хуралд ОХУ-ын Санкт-Петербург, Москва, Улан-Үд, Кызыл, Японы улсын Токио, Киото, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Кембридж Их сургууль, БНХАУ-ын Хөх хот, Тунг лао, Чехийн Прага хот, ХБНГУ-ын Берлиний номын сан, АНУ-ын Калифорна Их сургуулъ, Полъшийн Варшавын Их сургуулъ, Унгарын Елте Их сургууль зэрэг олон газраас оролцсон эрдэмтдийн сүүлийн үед Монгол Ганжуурын талаар судалсан судалгааны үр дүнгээ нэгтгэн хэлэлцсэн болно. Тус бүтээл нь Монголын бурханы шашин, Ганжуурын эх бичиг, шашны гар бичмэл судлаж буй эрдэм шинжилгээний ажилтнууд, магистр, докторантурт суралцагчид, сонирхогч хэн бүхэнд чухал судалгааны үндэс болж чадна.


Бусад мэдээлэл