2010-2017 онд Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан бүтээлүүд
2010-2017 онд Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан бүтээлүүд

    2010 ОН

1.       А.Пунсаг. Монголын нууц товчоон дахь ёс заншлын судалгаа. УБ., 2010

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 12.8

Хэвлэлийн газар: “Бемби сан” ХХК

ISBN 978-99929-78-36-8

                “Монголын нууц товчоон” дахь ёс заншлын судалгаа судалгаа хэмээх эл бүтээлд Эртний Монголчуудын нэр хайрлах ёсон, цээрийн ёсон, ураг хуримын ёсон зэрэг үндсэн зүйлийг сурвалж бичигт тулгуурлан судалж, Монголчуудын ёс заншлын үндсэн тогтолцоог батлахыг оролдсон нэгэн сэдэвт зохиол болно. Уг бүтээлийг “Монголын нууц товчоон” судлан сонирхогч болон эх түүхээ судлан сонирхдог эрдэмтэн мэргэд, оюутан сэхээтэн, их дээд сургуулийн багш нарт үндсэн гарын авлага болгон өргөн барив.

2.       XVII-XX зууны эхэн үеийн Монголын түүхийн судалгаа. УБ., 2010

Эмхэтгэсэн: С.Чулуун, Э.Жигмэддорж

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-682-2

Энэхүү эмхэтгэлд Хотгойдын жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд 2010 оны 7 сард ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зохион байгуулсан “ХVII-XX зууны эхэн үеийн Монголын түүх судлал, Хотгойдын жанжин Чингүнжав” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл болон зарим судалгааны өгүүллийг оруулсан болно. Уг эмхэтгэлийг Хотгойдын жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн ажлын хүрээнд хэвлэв.

3.       Монголын нууц товчоон ба дундад зууны Монголын түүхийн судалгаа.  УБ., 2010

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-815-9

                “Монголын нууц товчоон”-ы 770 жилийн ойд зориулан Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС, МУИС-ийн НШУС, МХСС, ГХСС, ШУТИС-ийн НТС, МУБИС, Монголын Үндэсний Музей хамтран УБ хот, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, “Хөдөө арал”, “МНТ” жуулчлалын газарт 2010 оны 11 дүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.

4.       Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх. УБ., 2010

Редактор: О.Батсайхан, З.Лонжид

Хэвлэлийн газар: “Мон судар”

ISBN 978-99962-0-154-7

                Наймдугаар Богд Жавзандамбын монгол бичгийн багш, Монгол Улсын Ардын Засгийн Газрын Шүүх Явдлын Яамны анхны сайд, алдарт дуучин Дугаржавын эцэг, бичгийн нэрт түшмэл, хурц гүн хэмээх Монгол даяар алдаршсан Н.Магсаржавын 1925-1927 онд туурвисан энэхүү номыг кирил үсэгт буулгаж цөөхөн хувь хэвлэлээ.

5.       С.Чулуун. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн түүхэн баримтын бүртгэл I. УБ., 2010 (Эх байгаа)

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-323-7

                Энэхүү номонд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Баримт, мэдээллийн төвд хадгалагдаж буй эх хэрэглэгдэхүүний бүрэн бүртгэлийг нийтлүүлж байна. Эдгээр баримт нь Монголын түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд чухал бөгөөд үзэж танилцахад дөхөмчлөн нэр, гарчгийг галиглан тоо хэмжээг зааж, нэрийн хэлхээс хийсэн болно.

6.       Хотгойдын Чингүнжав түүхийн судалгаанд. УБ., 2010

Эмхэтгэсэн: С.Чулуун, Э.Жигмэддорж

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн хуудас: 21.8

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-590-7

                Энэхүү эмхэтгэлд дотоод гадаадын судлаачдаас Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны зэвсэгт тэмцэл болон Хотгойдын Чингүнжавын намтар, үйл ажиллагааг судлан шинжилсэн 17 бүтээлийг хамруулав.

                Эдгээр бүтээлүүд нь тухайн цаг үеийнхээ судалгааны түвшинд бичигдсэн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн тодорхой ач холбогдолтой бөгөөд зарим нь эдүгээ олдоход бэрх болжээ. Иймд Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны бослого ба Хотгойдын Чингүнжавын намтар, үйл ажиллагааны талаарх судалгааны тоймыг танилцуулах, судлаачдын бүтээлийг нийт олон түмэнд түгээх зорилгоор хэвлэж байгаа болно.

7.       Сталин ба  Монгол орон. УБ., 2010

Эмхэтгэгчид: Ч.Дашдаваа, Д.Өлзийбаатар, С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 30

Хэвлэлийн газар “Бемби сан” ХХК

ISBN: 978-99962-3-043-1

                Энэхүү бүтээл нь Монгол-Зөвлөлтийн 1921 оны 11 дүгээр сарын 5-ны гэрээ байгуулагдсаны 90 жилийн ойд зориулав.  

8.       Угсаатан судлал. Tomus XVIII-XIX. УБ., 2010

Эрхэлсэн: Г.Цэрэнханд

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 31.1

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISSN 0502-7853

9.       Түүхийн судлал. Tomus XL. УБ., 2010

Эрхэлсэн: Б.Батсүрэн

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 33

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг”

ISSN 0502-7861

10.    У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин. Дугуй цахирын хадны оршуулга. (X-XII зуун). Tomus XXVIII. УБ., 2010

Хэвлэлийн газар. “Бемби сан”

 

11.    Н.Л.Жуковская. Нүүдэлчин Монголчууд. УБ., 2010

Эрхэлсэн: С.Чулуун

Орос хэлнээс орчуулсан: Ч.Баасанжаргал

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг”

12.    Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон. Шивээт хайрхны хадны зураг. УБ., 2010

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хэвлэл

13.    Дундговь аймагт хийсэн археологийн судалгаа: Бага газрын чулуу. Tomus (VII) XXVII. УБ., 2010

Эрхэлсэн: Ч.Амартүвшин, В.Ханичёрч

Хэвлэлийн газар: “Бэмби сан”

ISBN 978-99929-977-3-7

14.    А.Пунсаг. Тэнгэрийн Их Юань улсын түүхэн тэмдэглэл. УБ., 2010

Цаасны хэмжээ: 148х210

Хэвлэлийн хуудас: 6

Хэвлэлийн газар: “Бемби сан” ХХК

ISBN 978-99929-78-69-4

                “Тэнгэрийн Их Юань улсын түүхэн тэмдэглэл” хэмээх эл бүтээл болбоос эх түүхээ сонирхон судлах оюутан сэхээтэн, эрдэмтэн мэргэд уншигч бүхэнд бага ч гэсэн тус нэмэр болох зорилгоор туурвин бичсэн өгүүлэл сэлтийн эмхэтгэл байгаа юм. Алдаа ташаатай зүйл байваас ариутган шүүж өгөхийг хүсэж мэргэд таны мэлмийд өргөн барив.

15.    Улан-Баторская Железная Дорога. Начало ХХ в. -1957 г. Документы и материалы. Улан-Удэ., 2010

Ред: Н.Хишигт

ISBN 978-5-89610-169-7

 

2011 ОН

1.       Шинээр олдсон Халхын дөрвөн аймгийн ноёдын хүрдэн зураг. Monumenta historica. Tomus VIII. УБ., 2011 (эх байгаа)

Удиртгал бичиж, галиглаж, эрдэм шинжилгээний тайлбар хийсэн: С.Чулуун, Н.Хатанбаатар

Хэвлэлийн хуудас: 29,6

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN -0540-8334

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нь монголын түүхийг судлахын сацуу бас монголын түүхийн дурсгал, баримт бичгийг судлан шинжлэх, хайж, цуглуулах зорилгоор сүүлийн хэдэн жил хөдөө орон нутагт нэлээд ажиллахыг хичээж байна. Тэрхүү ажлын маань үр дүнд илэрч олдсон зарим дурсгалаас судалгааны эргэлтэнд хамаатуулан оруулахаар ажиллаж түүнийгээ бүс нутгийн эрдэмтдийн сонорт хүргэх, цаашид хамтран судлах, хамтран уг ажлыг цаашид өргөжүүлэх зорилготойгоор ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Monumenta historica” цувралыг дахин сэргээн эхлүүлж Tomus VIII дугаар болгон нийтлүүлж байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музейн фондоос олдсон халхын бүх ноёдын гэрийн үеийн бичмэл”-ийг та бүхэнд дэлгэн танилцуулж байна. 

2.       А.Очир. Монголын түүхийн судалгаа. УБ., 2011

Хэвлэлийн хуудас: 40.5

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-H-828-О

3.       Хүннүгийн түүх, соёл (хамтын бүтээл). УБ., 2011

Хянан нягталсан: Ж.Болдбаатар, П.Дэлгэржаргал

Хэвлэлийн хуудас: 41

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-983-Х

 

4.       Н.Хишигт. Монголын хувьсгал: 1921 (Монголын үндэсний ардчилсан хувьсгалын түүхийг нэхэн судлахуй). УБ., 2011

Хэвлэлийн хуудас: 27.6

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

ISBN 978-9962-3-075-2

Энэхүү бүтээлд 1920-1921 онд Монгол оронд өрнөсөн түүхэн үйл явдлуудыг нэхэн судалж, үндэс угсаагаа хамгаалан боссон эх орончдын үйл хэргийг дэлгэрэнгүй өгүүлэн, харийн эзэрхэгчдийг эх нутгаасаа хөөн зайлуулж, эрх чөлөөгөө олсон ард олны тэмцлийн өрнөл, ялалтыг харуулан, үр дүн ач холбогдлыг дүгнэжээ.

Уг бүтээл нь орчин үеийн Монголын түүхийг сонирхон судлагч түүхчид, улс төр судлаачид, намтар судлалаар судалгаа хийж буй хэн бүхэнд зориулагдав. 

5.       З.Лонжид. Түүх сөхөхүй. УБ., 2011

Хэвлэлийн газар: “Сэлэнгэ пресс”

ISBN 978-99962-4-089-8

                Энэхүү бүтээлийг Монгол улсад Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 90 жил, Түүхийн хүрээлэн болж өргөжсөний 50 жилийн ойд зориулав.

                Уг бүтээл нь түүхч эрдэмтэн З.Лонжидын сүүлийн 20 гаруй жилийн туурвил юм. Зохиогчийн Монголын түүхийн судалгааны өгүүллүүдийн энэхүү түүвэр нь Монголын түүхээр судалгаа хийж буй эрдэмтэд, судлаачид болоод суралцагч оюутан нар, сонирхон уншигч хэн бүхэнд нэн чухал хэрэглэгдэхүүн болно.

6.       Галсангийн Навааннамжилын бүтээлийн дээжис. УБ., 2011

Эрхэлсэн: С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 65,6

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-604-7

                Энэхүү ном нь Ардын Засгийн анхны нарын бичгийн дарга, “өвгөн бичээч” Галсангийн Навааннамжилын туурвисан бүтээлүүдийн анхны түүвэр болно. Өргөн олон уншигчдад толилуулж буй эл түүвэрт ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн хөмрөгт хадгалагдаж байсан Г.Навааннамжилын урьд өмнө хэвлэгдэж байгаагүй “Автономитын үеийн Гадаад Монгол улсын түүх”, “Түгээмэл гэгээн тал” зэрэг зохиолууд нь багтсан бөгөөд тэдгээрт зохиогч ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, ахуй амьдрал, улс төрийн хэрэг явдал зэргийг өөрийн үзэж харснаар тэмдэглэн бичсэн нь түүх судлал, танин мэдэхүйн үүднээс нэн сонирхолтой юм. Мөн “Өвгөн бичээчийн өгүүлэл” зохиолын өмнө хэвлэгдсэнийг нь үндсэн эхтэй нь тулган нягталж, орхигдсон зүйлийг оруулж шинээр нийтэллээ. Г.Навааннамжил агсны энэхүү зохиолын түүвэр нь ХХ зууны эхэн үеийн түүхийг судлагч, сонирхогч хэн бүхэнд судалгааны үнэтэй сурвалж, чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй.

7.       Монголын Үндэсний Хувьсгалын Нэвтэрхий Толь. (1911-1921) УБ., 2011

Эмхэтгэсэн: Ж.Урангуа, Б.Пунсалдулам, С.Чулуун

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-628-3

                1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын 100 жилийн ойд зориулан эх түүхээ сонирхогч, суралцагч, судлаачдад түүхэн үнэний үндсийг товч боловч мэдэж судлах боломж олгохыг гол зорилго болгон түүхийн сурвалж бичиг, монголч эрдэмтдийн зохиол бүтээлд тулгуурлан энэхүү нэвтэрхий толийг зохиов.

8.       Ж.Болдбаатар. Монголын 1911 оны Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд. УБ., 2011

Хэвлэлийн хуудас: 43

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар:

ISBN 978-99962-0-493-7

                Энэхүү номыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулав.

9.       Дуурлиг нарсны Хүннү булш I. УБ., 2011

10.    Хүннүгийн өв. УБ., 2011

ISBN 978-99962-55-97-Х

                Монголын тулгар төр-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулав.

11.    Ц.Төрбат. Хүннүгийн толь бичиг. УБ., 2011

Монголын тулгар төр-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулав

12.    Монголын түүх судлал ба сурвалж. Сэндай., 2011

Эмхэтгэсэн: Ч.Дашдаваа, Чингэлт, Ока Хироки

ISBN 978-4-901449-75-5

                Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Японы Тохоку Их Сургуулийн Зүүнхойт Ази судлалын төв хамтран 2009 оны 9 сарын 20-21-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл болно.

13.    Е.М.Даревская. Сибирь ба Монгол. УБ., 2011            

Эрхэлсэн: С.Чулуун

Орчуулсан: Д.Бадамням

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 29

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

ISBN 978-99962-1-463-9

                Монгол-Оросын харилцааны түүхийн судалгаанд томоохон байр суурьтай судлаачийн нэгэнд Эрхүүгийн Их сургуулийн профессор Е.М.Даревская зүй ёсоор тооцогдоно. Тэрээр Монгол-Оросын харилцааны нэн өргөн харилцааны үүд эхэлсэн, тун ээдрээтэй үеийн түүхийн асуудлыг судлахдаа Монгол (одоогийн монголын газар нутгийн хилээр) ба түүний зах залгах Сибирийн харилцааны асуудлыг тусгайлан судалсан олон жилийн эрдэм шинжилгээний ажлынх нь гол үр дүн болох “Сибирь ба Монгол” номыг бид бүхэн “Монголын түүх судлалын шилдэг бүтээлүүд” цувралын хүрээнд орос хэлнээс орчуулан монгол судлаачдын судалгаанд өргөн барьж байна.

                Энэхүү ном нь Орос, Монголын харилцааны түүхийг сонирхдог хүн болгонд зориулагдсан бүтээл юм.

14.    Археологийн судлал. Tomus XXX. УБ., 2011

Эрхэлсэн: Ц.Төрбат

Хэвлэлийн газар: “Профото дизайн” ХХК

ISBN 978-99962-1-229-1                                            

 

15.    Археологийн судлал. Tomus XXXI. УБ., 2011

16.    Түүхийн судлал. Tomus XLI-XLII. УБ., 2011-2012

Эрхэлсэн: Ц.Цэрэндорж

Хэвлэлийн хуудас: 32,2

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISSN 0502-7861

17.    Угсаатан судлал. Tomus XХ. УБ., 2011

Эрхэлсэн: С.Чулуун, Б.Баатархүү

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг”

ISSN 0502-7853

18.    Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи. УБ., 2011

Ерөнхий ред: Академич Б.Энхтүвшин

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-584-2

19.    Ли Пён Ре. 1911 онд Монголын Үндэсний тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүхийг нэхэн шинжлэхүй. УБ., 2011

Ред: Академич Б.Ширэндэв, Л.Жамсран

Хэвлэлийн газар: “Сэлэнгэ пресс” ХХК

ISBN 978-99962-4-094-2

                Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хувьсгалын 85 жилийн ойд зориулав.

20.    Монгол-Оросын шинжлэх ухаан, соёлын харилцаа (1921-1960) I. УБ., 2011

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 50

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99929-5-161-3

 

21.    Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл. Боть I. УБ., 2011

Зөвлөлийн дарга: С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 34.5

Цаасны хэмжээ: А4

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978 99962-0-496-8

22.    Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл. Боть II. УБ., 2011

Зөвлөлийн дарга: С.Чулуун

Цаасны хэмжээ: А4

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978 99962-0-591-0

23.    С.К.Рощин. Монгол үндэсний баатар Д.Сүхбаатар. УБ., 2011

Орчуулсан: Х.Төмөр

Орчуулгын ред: Н.Хишигт

Хэвлэлийн газар: “Сэлэнгэ пресс”

ISBN 978-99962-4-075-1

24.    Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн. Боть I-X. УБ., 2011 (эх байгаа)

Эрхэлсэн: С.Чулуун

Удиртгал бичсэн: Г.Цэрэнханд, Урадын Э.Булаг

ISSN 0502-7853

25.    Монголын түүх судлалын ном зүй. Боть I УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 8

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-880-9

                Энэ номонд зүйд Төв Азийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсан үеэс монгол нутагт дахь эртний улсуудын төр, эрх зүй, нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёл, шашин, цэрэг, түүхэн зүтгэлтнүүдийн намтар, үйл ажиллагааг судлан шинжилсэн судалгааны бүтээлийг хамруулахыг хичээсэн болно.

26.    Монголын түүх судлалын ном зүй. Боть II УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 10.3

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-881-7

                Энэ ном зүйд Их Монгол улс, Монголын эзэнт гүрний нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёл, шашин, түүхэн зүтгэлтнүүдийн намтар, үйл ажиллагаа зэргийг судлан шинжилсэн судалгааны бүтээлийг хамруулахыг хичээсэн болно.

27.    Монголын түүх судлалын ном зүй. Боть III УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 6.6

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-882-5

                Энэ ном зүйд XIV-XVII зууны үеийн Монгол улсын нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёл, шашин, түүхэн зүтгэлтнүүдийн намтар, үйл ажиллагаа зэргийг судлан шинжилсэн судалгааны бүтээлийг хамруулахыг хичээсэн болно.

28.    Монголын түүх судлалын ном зүй. Боть IV УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 16

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-883-3

                Энэ ном зүйд XVII зууны сүүлчээс ХХ зууны эхэн үеийн Монгол орны нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёл, шашин, түүхэн зүтгэлтнүүдийн намтар, үйл ажиллагаа зэргийг судлан шинжилсэн судалгааны бүтээлийг хамруулахыг хичээсэн болно.

29.    Монголын түүх судлалын ном зүй. Боть V УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 11.25

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-884-1

                Энэ ном зүйд Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн төр, эрх зүй, нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёл, шашин, цэрэг, түүхэн зүтгэлтнүүдийн намтар, үйл ажиллагааг судлан шинжилсэн судалгааны бүтээлийг хамруулахыг хичээсэн болно.

30.    Монголын түүх судлалын ном зүй. Боть VI УБ., 2011

Эмхэтгэсэн: Э.Жигмэддорж

Хэвлэлийн хуудас: 12.8

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99929-4-885-Х

                Энэ ном зүйд Монгол улсын түүхч, судлаачдаас Монголын түүх бичлэг, сурвалж судлалын чиглэлээр туурвисан хамтын бүтээл, нэгэн сэдэвт зохиол, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, хэвлэгдсэн сурвалж, баримт бичгийн эмхэтгэл, хурлын материал, өгүүллийн эмхэтгэл зэргийг хамруулахыг хичээсэн болно.

 

2012   ОН

1.       Тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд: амьдрал, үйлс. УБ., 2012

Эрхэлсэн: С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 7.2

Цаасны хэмжээ: А5

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-947-5

Энэхүү бүтээл нь Тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд: амьдрал, үйлс сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд багтсан болно.

2.       Нүүдэлчдийн урлагийн галерей. УБ., 2012

Ред: С.Чулуун

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

 

3.       А.Пунсаг. Монголын нууц товчоон дахь ёс заншил зан үйлийн тайлбар толь. УБ., 2012

Цаасны хэмжээ: А5

Хэвлэлийн хуудас: 244 тал

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

Эл бүтээлийг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав.

ISBN 978-99962-3-155-1

 

4.       Түүхийн хүрээлэнгийн 2010, 2011 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан. УБ., 2012 (эх байгаа)

Редакцийн зөвлөл: С.Чулуун, Н.Хишигт

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-093-7

 

5.       С.Хүрэлсүх. Хадны оршуулгын судалгааны зарим асуудал. УБ., 2012

ISBN 978-99962-3-115-5

6.       Галдан Эрдэнийн эрих хэмээх түүх дэвтэр. Monumenta Historica. Tomus IX. УБ-Улаан-Үд., 2012

Хэвлэлийн хуудас: 43.6

Цаасны хэмжээ: 172х245

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN -0540-8334

Эрдэм шинжилгээний хэвлэл. Галданы  “Эрднийн эрих” хэмээх монголчуудын түүх. Эх бичгийн судалгаа хийж, орос хэлнээ тайлбартай орчуулсан П.Б.Балданжапоб, удиртгал бичиж, тайлбар нэмэлт хийн, 45-47-р бүлгийг орчуулсан Ц.П.Ванчикова. Улаанбаатар-Улаан-Уд, 2012, 442 тал

ХIХ зууны монголын түүх бичлэгийн томоохон дурсгалын нэг болох “Эрдэнийн эрих” (1841) нь агуулагдаж буй түүхэн мэдээллийн цар хүрээ, агууламжаараа онцлогтой юм. Уг сурвалж нь монголын түүхэн зохиолуудын дунд ач холбогдлоороо тэргүүлэх зохиолын нэг юм.

Энэхүү сурвалжид Богд хаант Монгол улс байгуулагдахаас өмнөх үе буюу XVII-XIX зууны үеийн монголын улсын төрийн түүх, ялангуяа буддын шашны эрх баригчдаас Манжийн эзэн хаадтай хэрхэн холбоо тогтоон, харилцаж байсан талаар баялаг материал агуулагдаж байгаа юм. Уг сурвалжийн судалгаа болон орос хэлний анхны орчуулгыг багтаасан энэхүү хэвлэлийг монголын түүхийн мэргэжлийн судлаачид, түүх сонирхогч олон нийтэд өргөн толилуулж байна.  

  

7.       Д.Цэвээндорж. История Древнего Искусства Монголии. УБ., 2012

ISBN 99929-5-097-8

8.       Говь нутгийн уртын дууны нэгэн гар бичмэл. УБ., 2012

Эрхлэн хэвлүүлсэн: Ж.Сүхбаатар, Ч.Мөнхтөр

ISBN 978-99962-923-9

9.       Ц.Батбаяр. Монгол ба Япон ХХ зуунд. УБ., 2012

Хэвлэлийн газар: “Бэмби сан”

ISBN 978-99962-3-148-3

                Энэхүү номонд Богд хаант Монгол улс Японтой харилцан гуравдахь хөршөө болгох гэсэн хүсэл эрмэлзэл, бодит алхмууд, Япон Азийн эх газрын бодлогынхоо хүрээнд Ар Монгол, цаашилбал БНМАУ-ыг сонирхох болсон, 1930-аад онд БНМАУ, Манжгогийн  хооронд болсон шууд яриа хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон цэрэг-дипломатийн зөрчил, Зөвлөлт-Японы хооронд 1941 онд байгуулсан төвийг сахих гэрээнд БНМАУ-ын статусыг хэрхэн хөндсөн, БНМАУ 1945 онд Японд дайн зарласан зэрэг ХХ зууны эхэн хагасын түүхийн ээдрээтэй олон асуудлын учир, шалтгаан, тайллыг Зүүн Азийн олон улсын харилцааны өргөн дэвсгэр дээр гаргасан байна. Түүнчлэн дэлхийн II дайны дараа Монгол ба Япон хэрхэн бие биеэ шинээр нээсэн, 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоохын тулд “хүйтэй дайн”-ы ямар бэрхшээл сорилтыг хоёр талаас туулсан, дипломат харилцаа тогтоосны дараа ч харилцаа хязгаарлагдмал орчинд байсныг, 1990 оноос Монголд эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд хоёр орны харилцаанд зарчмын цоо шинэ үе эхэлж, сүүлийн 30 жилд хоёр орны харилцаа “иж бүрэн түншлэл”-ээс “стратегийн түншлэл”-д дэвшсэнийг өгүүлжээ.

10.    Х.Пэрлээ. Бүтээлийн чуулган. Боть I-VI. УБ., 2012

Хэвлэлийн газар: “Бэмби сан”

ISBN 976-99962-3-125-4

                Монгол улсын төрийн соёрхолт, академич Х.Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав.

11.    Үйлсээрээ мөнхөрсөн Б.Ширэндэв. УБ., 2012

Эмхэтгэгч: Н.Хишигт

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн хуудас: 18

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

ISBN 978-99962-3-163-6

                Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав.  

12.    Д.Дашбадрах. Монгол-Түвэдийн улс, төр шашны харилцааны түүх (XVI-XVIII зууны эхэн) Боть I. УБ., 2012

ISBN 978-99962-2-192-7

13.    Д.Дашбадрах. Дундад зууны үеийн монголын түүхийн судалгаа. Боть II. УБ., 2012

Хэвлэлийн хуудас: 29.8

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

                Энэхүү ном нь Монголын түүх,  шашин соёл, гадаад харилцааны түүхийг сонирхон судлагч эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн багш нар, оюутан сурагчид, өргөн олон уншигчдад зориулагдсан болно.

14.    Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа. УБ., 2012

Эмхтгэсэн: Б.Батсүрэн

Хэвлэлийн хуудас: 54.6

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг

ISBN 978-99962-2-192-7

                Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа. Монголын тулгар төр, Хүннүгийн эзэнт улсын 2220 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл.

15.    Н.Н.Крадин. Хүннү эзэнт улс. УБ., 2012

Орос хэлнээс орчуулсан: Н.Ганбат

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 31.3

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-092-0

                Анх 1996-2002 онд хэвлэгдсэн энэхүү бүтээл нь Төв Азийн түүхэн дэх анхны нүүдэлчдийн Хүннү эзэн улс (нтө 209-нт48)-д зориулсан нэг сэдэвт зохиолын дахин боловсруулсан хувилбар юм. Хүннүчүүд (азийн гунну нар) чухам юуны тулд хүчирхэг эзэнт улс байгуулж хөрш ард түмнүүдээ айдаст автуулж байв. Тэднийг чухам ямар хүчин байлдан дагуулалт, аян дайнд түлхэж байв? Тэдний нийгмийн тогтолцооны онцлон нь юу болох?  Хүннү эзэнт улс чухам юуны учир үүсэн байгуулагдсан шигээ гэнэт задран унав? Эдгээр асуудлыг эл нэг сэдэвт бүтээлд авч үзэхийн сацуу нүүдлийн соёл иргэншлийн түүхийн ерөнхий онолын болон эртний төрт улсын үүсэл, түүхэн сурвалжуудын түүхэн-хүн судлалын уншилтын онцлог, археологийн малтлагын компьютер оношилгооны аргачлал, археологи дахь байгаль, эдийн засаг, оршин суугчдын бүрэлдэхүүн, шилжилт хөдөлгөөн болон нийгмийн шинэчлэлт зэрэг сэдвийг голлон авч үзэхийг зорилоо.

16.     С.Цолмон. Чингис хааны эзэнт гүрэн. УБ., 2012

Хэвлэлийн хуудас: 7.5

Цаасны хэмжээ: 172х250

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-926-0

17.    Чингис хаан дэлхийн түүхнээ. (шилдэг өгүүллийн эмхэтгэл) УБ., 2012

Эрхэлсэн: Ц.Цэрэндорж

Хэвлэлийн хуудас: 25

ISSN 978-99962-3-157-5

18.    Д.Идэр. Юань улсын их түшмэл Хөхтөмөр. УБ., 2012

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-012-8

                “Юань улсын их түшмэл Хөхтөмөр бол Монголын Баяд овгийн хүн бөгөөд Сайнчи Даху ноёны ахмад хөвүүн юм. Тэрээр Юань улсын Хятад дахь ноёрхол хийгээд Монголын төр улсын тусгаар тогтнол, гал голомтын сахин хамгаалахын төлөө тууштай тэмцэж байсан Монголын ялагдашгүй баатар жанжнуудын нэг билээ. Уг бүтээлд Хөхтөмөрийн намтар, үйл ажиллагааг хятад сурвалж бичгүүдийн мэдээ баримтаар нягтлан судалж, түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хийгээд түүхэнд эзлэх байр суурийг нь тодруулав.  

19.    Монголын тусгаар тогтнол ба Монголчууд. УБ., 2012

Эмхэтгэсэн: С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 26.1

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг:

ISBN 978-99962-1-794-4

                Энэхүү эмхэтгэл нь ХХ зууны Монголын түүхийн хамгийн сонирхолтой, ээдрээтэй, маргаантай олон асуудлыг хамарсан Монголын тусгаар тогтнолын түүхийн асуудлыг улс төр, нийгэм, гадаад, дотоод орчин түүхэн зүтгэлтний үйл ажиллагаа зэрэг олон талаас нь судлан үзсэн эрдэмтдийн судалгааны үр дүн юм. Монголын тусгаар тогтнол ба монголчуудын түүхийн талаар нэгтгэн судалсан ийм төрлийн судалгаа өнөөг хүртэл Монголын түүхийн судалгаанд нэн бага хийгдсэн бөгөөд энэ чиглэлийн судалгааны шинэ хандлагыг эдгээр өгүүллүүдээс харж болно.

20.     Монголын 1921 оны хувьсгал ба орчин үеийн түүхийн судалгаа. УБ., 2012

Эмхэтгэсэн: Н.Хишигт

Цаасны хэмжээ: 70х100

Хэвлэлийн хуудас: 21.6

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-356-3

                Монголын 1921 оны хувьсгалын 90 жилийн ойд зориулан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах Хороо, Монгол улсын ШУА, ШУА-ийн Түүхийн хүрээлэн хамтран Улаанбаатар хотноо 2011 оны 7 дугаар сарын 6-7-нд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.

21.    Монголын археологи – 2012. УБ., 2012

22.    Монгольско-Российское Научное Сотрудничество: от Ученого комитета до Академи наук. УБ., 2012

Ред: С.Чулуун

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-886-7

23.    Монгол улс дахь түүхийн судалгааны ном зүй. УБ., 2012

Эмхэтгэсэн: Р.Далай, С.Чулуун

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 90.4

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-497-5

Энэхүү ном зүйд манай эрдэмтэн судлаачдын Монголын түүхийн эрт, дундад, шинэ үеийн судалгаа, намтар, сурвалж-эх бичиг судлал, Монголын түүх судлалын онол-арга зүй, түүхийн хавсрага ухаанд холбогдох эрдэм шинжилгээ, сурталчилгааны 20 мянга гаруй бүтээлийн гарчигийг жагсаан хамруулав.  

24.    Академич Базарын Ширэндэвийн бүтээлийн чуулган. Боть I-X. УБ., 2012

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99962-0-746-4

                Монголын улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав.

25.    Монгол Улсын Угсаатны Зүй I-III боть. УБ., 2012

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

26.    Монголын соёлын өвийн судалгаа III. Коrea., 2012

Хэвлэл: Ким Ён Вон, Д.Цэвээндорж

Хэвлэлийн газар: “Жонг Ил”

ISBN 978-89-6325-895-9 93910

 

 

2013 ОН

1.       Ойллого данс. Манжийн түүхийн тулгаар сурвалж-I. УБ., 2013

Галиглаж, орчуулан тайлбар үйлдсэн: Г.Одбаяр

ISBN 978-99962-954-2-3

                Энэхүү сурвалж нь Манжийн хааны ордны бичээч нарын 1607-1620 оны тэмдэглэл юм. Манжийн түүхийг бодит байдлаар,  дусал бинтгүй манж бичгээр, “манж хүн түүхээ өөрөө тэмдэглэсэн одоо мэдэгдэж байгаа хамгийн эртний сурвалж” болно.

2.       Монголчуудын түүхэнд холбогдох харь хэлний хоёр сурвалж. Monumenta Historica. Tomus X. УБ., 2013

Орчуулан галиглаж, тайлбар хийсэн: А.Энхбат

Хэвлэлийн хуудас: 17.8

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN –0540-8334

3.       Д.Цэвээндорж. Баян айрагийн хадны зураг.

Хэвлэлийн газар: “BGI”

ISBN 978-99962-56-48-6

4.       Хан Хэнтийн Хүннүгийн дурсгал Дуурлиг Нарс. Хэнтий аймаг., 2013

5.       Б.Нацагдорж. XVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал. УБ., 2013

Хэвлэлийн хуудас: 31.2

Цаасны хэмжээ: 172х245

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-0-134-5

                Энэхүү номыг БШУЯ-ны сайдын нэрэмжит Залуу судлаач грантын дэмжлэгтэйгээр хэвлүүлэв.

6.       “Гурван гол” экспедиц. УБ., 2013

Эрхэлсэн: Д.Цэвээндорж, Б.Цогтбаатар, Б.Бадма-Оюу

Хэвлэлийн хуудас: 14

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

ISBN 978-99973-2-278-4

7.       Г.И.Слесарчук. Статьи Разных лет. УБ., 2013

Ред: С.Чулуун

ISBN 978-99962-0-993-2

8.       Ж.Ч.Бинстийд. Өргөөг зорьсон Английн дэслэгч. Нэгэн зууны тэртээ. УБ., 2013

Эрхэлсэн: С.Чулуун

Хэвлэлийн хуудас: 10.8

Цаасны хэмжээ: 172х245

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-0-068-3

                Энэхүү товхимол нь 1912-1913 онд Монгол улсад зорчсон Английн цэргийн дэслэгч Ж.Ч.Бинстийдийн товч тэмдэглэл, өмнө хэвлэгдээгүй гэрэл зургуудаас сонгон нийтлүүлж байгаа юм. Тухай үеийн Монгол улс, монголчуудын ахуй байдал, шашин, шүтлэг, сүм хийд, ноёдын амьдралыг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болно.

9.       С.Л.Кузьмин. Барон Унгерны түүх: үнэнийг дахин сэргээсэн туршилт. УБ., 2013

Орчуулсан: Ч.Баасанжаргал

ISBN 978-99962-2-275-7

                Олон арван архив, музей болон ном зохиол хийгээд тусгайлсан судалгааны хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин сэргээхэд гол үүрэгтэй хүн байж, Өвөр Байгал, Манжуур болон Монголд болсон иргэний дайнд хамгийн түрүү эгнээнд оролцогчдын нэгэн болох цагаантны генерал Барон Р.Ф. фон Унгер-Штернбергийн (1885-1921) амьдрал, үйл ажиллагааны түүхийг шинэчлэн тогтоолоо. Энэ номонд Гадаад монголын автономит засгийг тогтоосон тухай Барон Унгерны хүүхэд ахуй хийгээд залуу нас, түүний Орос-Японы болон Дэлхийн 1-р дайнуудад оролцож явсан талаар, мөн Азийн морьт дивизийг бүрдүүлэн зохион байгуулсан тухай, Нармай монголын хөдөлгөөнийг өрнүүлж, Гадаад Монголыг хятадын булаан эзлэгчдээс чөлөөлсөн тухай, автономийг дахин тогтоосны дараах үеийн гадаад Монголын байдал, Азийн морьт дивизийн Сибирь рүү чиглэсэн довтолгоо, Монголд гарсан хувьсгал, иргэний дайны тухай, түүнчлэн Унгерныг мөрдөн байцааж, хэргийг нь шүүн тасалж, буудан хороосон талаар, Монголын сүүлчийн их хаан – VIII Богд гэгээний амьдрал, үйл ажиллагаа, мөн түүнчлэн Унгертэй холбоотой домог яриа, энэ хүмүний хувийн зан чанар, шашин шүтлэг баг нийгэм улс төрийн барь суурь, Японтой тогтоосон харилцаа болон геополитикийн үйл ажилгааны үр дүн зэрэг олон зүйлсийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энд өнөөдрийг хүртэл нийтлэгдэж байгаагүй баримт бичгүүд, дуртгалууд бас орлоо.

10.    Намсрайн Сэр-Оджав. Монголын эртний түүх. УБ., 2013

Хэвлэлийн газар: “Сэлэнгэ пресс” ХХК

ISBN 978-99962-4-235-9

                Доктор Намсрайн Сэр-Оджавын мэндэлсний 90 жилийн ойд зориулав.

11.    Намсрайн Сэр-Оджав. Төв Ази Монголчуудын соёл иргэншил. УБ., 2013

Хэвлэлийн газар: “Сэлэнгэ пресс” ХХК

ISBN 978-99962-4-236-6

                Доктор Намсрайн Сэр-Оджавын мэндэлсний 90 жилийн ойд зориулав.

12.    Эртний өв: Бага газрын чулуу. УБ., 2013

Эмхэтгэсэн: Г.Галдан

ISBN 978-99962-72-85-1

                Монгол-Америкийн хамтарсан төслийн хэрийн судалгааны үр дүн 2003-2008 он. Тусгай үзэсгэлэн. ­

13.    Encyclopaedia Xiongnu. UB., 2013

Edited by Tsagaan Turbat

ISBN 978-99973-0-009-6

14.    The Thirteenth Dalai Lama on the Run (1904-1906).  Leiden Boston., 2013

Edited by Sampildondov Chuluun, Uradyn E.Bulag

ISSN 2214-5591

ISBN 978-90-04-25454-1 (hardback)

ISBN 978-90-04-25455-8 (e-book)

15.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа I. УБ., 2013

ISBN 99929-5-839-1

ISBN 99929-5-840-5

ISBN 99929-5-841-3

ISBN 99929-5-842-1

16.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа II. УБ., 2013

ISBN 99929-5-097-8

17.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа III. УБ., 2013

ISBN 99929-5-841-3

18.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа IV. УБ., 2013

ISBN 99929-5-842-1

19.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа V. УБ., 2014

20.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа VI. УБ., 2014

ISBN 978-99929-956-2-9

21.    Д.Цэвээндорж. Монголын археологийн судалгаа VII. УБ., 2014

Хэвлэлийн газар: “Зэндмэнэ Бар” ХХК

ISBN 978-99962-973-2-8

22.    Ж.БОЛДБААТАР. МОНГОЛ ТҮМНИЙ СОД ХҮМҮҮС. ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮД. ТЭРГҮҮН БОТЬ. УБ., 2013

Ред: О.Амархүү

Хэвлэлийн хуудас: 53, 636 тал

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-431-7

 

2014 ОН

1.       Монголын археологи -2013. УБ., 2014

Цаасны хэмжээ: 176х250

Хэвлэлийн хуудас: 11.3

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

ISBN 978-99973-2-374-3

2.       Монголын нийслэл ... Нүүдлээс суурьшилд. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ., 2014

Эмхэтгэсэн: Б.Пунсалдулам

Хэвлэлийн газар: “Мандах-Урлан” ХХК

3.       Монголчуудын соёлын өв. УБ-Санкет-Петербург., 2014

Ред: С.Чулуун

ISBN 978-99973-0-233-5

                Энэхүү бүтээл нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2013 оны 4 дүгээр сарын 19-20-нд Санкт-Петербургт зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд орсон болно.

4.       Б.Я.Владимирцов-Выдающийся Монголовед ХХ века. Санкт-Петербург-Улаанбаатар., 2014

Ред: С.Чулуун

ISBN 978-99973-0-619-7

                Тус эмхэтгэлд Санкт-Петербург хотноо Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд Монгол судлалыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Оросын нэрт монголч эрдэмтэн В.Я.Владмирцовын 130 жилийн ойд зориулан зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үр дүн болсон өгүүллүүд багтсан болно.

5.       С.Чулуун. Монгол улсын анхны Ерөнхий Сайд Оросын эзэнт улсад (Түүх-гэрэл зураг). УБ., 2014

Хэвлэлийн хуудас: 14

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-0-453-7

                Энэхүү товхимол нь Монгол улсын анхны Ерөнхий Сайдын Оросын эзэнт улсад 1913 оны 10 сараас 1914 оны 2 сар хүртэлх хугацаанд хийсэн төрийн айлчлалтай холбоотой баримт, эх хэрэглэгдэхүүнээс гадна айлчлалын үед авахуулсан урд өмнө хэвлэн нийтлэгдээгүй хуучин гэрэл зургууд, дүрс бичлэг, захидал бичиг, сонин хэвлэлд нийтлэгдэж байсан зарим баримтуудаас оролцуулан “Гэрэл зураг дахь Монголчууд” цувралын нэгэн дугаар болгон нийтлүүлэв. Хэвлэн нийтлэгдэж буй эдгээр гэрэл зургууд, баримт нь ихэнх нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд тухайн үеийн Монгол төрийн тэргүүний айлчлалтай холбоотой олон зүйлсийг сонирхон үзэж болох боломжийг буй болгож, ХХ зууны эхэн үеийн түхийг судлаач, сонирхогчид, гадаад харилцааны түүхийг судлах хэн бүхэнд зориулагдсан юм.

6.       Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл. Боть IV. УБ-Кызыл., 2014

Цаасны хэмжээ: А4

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-0-304-2

 

 

7.       Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл. Боть III. УБ-Кызыл., 2014

Цаасны хэмжээ: А4

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-0-304-2

8.       П.А.Бадмаев: эрдэмтэн, дипломатч, улс төрч. УБ., 2014

Ред: С.Чулуун

                Энэхүү нэг сэдэвт зохиол д Оросын түүх бичлэгт анх удаа төвдийн анагаах ухааны эмч, дипломатч, улс төрч П.А.Бадмаевын (1851-1920) үйл ажиллагааг шинжлэх ухааны үүднээс тодорхойлж, үнэлэлт өгөхийг оролдсон. Зохиогч гол анхаарлаа П.А.Бадмаевын амьдрал үйл ажиллагааны бага судалгдсан асуудалд хандуулсан болно. Судалгаанд “хятад”, “төвд”-ийн асуудал томоохон байр эзэлдэг.

9.       Монголын 108 төрх. УБ., 2014

ISBN 978-99973-0-334-9

                Монголын 108 төрх-Чехословакийн археологич Л. Йислын 1957-1963 онуудад авсан гэрэл зураг.

10.    Чингис хаан ба даяарчлал. Олон улсын эрдэм шинжилгээний хурал. УБ., 2014

Эрхэлсэн: Ц.Цэрэндорж, Н.Хишигт

Цаасны хэмжээ: 210х297

Хэвлэлийн хуудас: 72.5

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

ISBN 978-99962-3-269-5

11.    Угсаатан судлал. Tomus XXI-XXII. УБ., 2014

Эрхэлсэн: Б.Батсүрэн

Хэвлэлийн хуудас: 33.2

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

Цаасны хэмжээ: 176х250

ISSN 0502-7853

12.    М.И.Гольман. Избранные Статьи и Доклады. УБ., 2014

Ред: С.Чулуун

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-741-7

13.    Чин улс ба Монголчууд. Тохокү Их Сургуулийн Зүүнхойт Ази Судлалын төв Сэндай., 2014

Эмхэтгэсэн: С.Чулуун

ISBN 978-4-901449-93-9

                Энэхүү бүтээл нь Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Аялал Жуулчлалын Дээд Сургууль, Японы Тохокү Их Сургуулийн Зүүнхойт Ази Судлалын Төв хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд багтсан болно.

14.    Б.Баатархүү, Д.Одсүрэн. Чингис хааны төрсөн газрын нэр “Дэлүүн Болдог” мөн үү?. УБ., 2014

Цаасны хэмжээ: 148х210

Хэвлэлийн хуудас: 11.7

ISBN 978-99973-0-312-7

                Бид Монголын түүх, угсаатан судлалын чиглэлээр урьд өмнө хэвлэгдсэн болон хэвлэгдээгүй Чингис хаан болон Монголын Нууц Товчоонд холбогдох зарим өгүүллүүдээ эмхэтгэн эрхэм танд толилуулж байна.

15.    Н.Ганбат – ном Монгол-Хятад

ISBN 978-99973-942-8-6

16.    У.Гонгоржав, С.Өлзийбаяр. Монголын эртний нүүдэлчид (мэө II мянганаас мэө III зуун). УБ., 2014

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

ISBN 978-99962-3-250-3

                Энэхүү бүтээлийг Монголын эртний түүх судлаач, нэрт эрдэмтэн ГҮНЖИЙН СҮХБААТАРЫН мөнхийн дурсгалд зориулав.

17.    Н.Батболд, Б.Дашдорж. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын археологийн дурсгалууд. УБ., 2014

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-2-913-8

                Түүх соёлын баян өв сантай Говь-Алтай аймгийн Жаргалан сумын археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулсан хээрийн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан энэхүү бүтээлийг эрдэмтэн судлаачид, орон нутаг судлаачид, оюутан сурагчид, нутаг орныхоо түүх соёлыг сонирхогч хүн бүхэнд зориулсан болно. Энэхүү бүтээлийг Монгол-Солонгосын хамтарсан “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийн үр дүнд бүтээв.

18.     Хятаны өв соёл. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ., 2014

Эмхэтгэсэн: Г.Батболд

Цаасны хэмжээ: В5

Хэвлэлийн газар: “Амжилтын гарц” ХХК

ISBN 978-99962-2-775-2

19.    Талын морьтон дайчдын өв соёл. УБ., 2014

ISBN 978-99973-0-251-9

20.    Археологийн судлал. TOMUS XXXIV. УБ., 2014

Эрхэлсэн: Г.Эрэгзэн

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

ISBN 978-99973-2-771-0

21.    Ханбогдын түүх соёлын өв. УБ., 2014

Хэвлэлийн газар: “АДМАРКЕТ” ХХК

ISBN 978-99973-871-4-1

22.     С.Чулуун. Монголчууд: XVII-XX зууны эхэн. УБ., 2014

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99973-1-103-0

23.    Ж.Болдбаатар. Монгол түмний сод хүмүүс (зохиолч, яруу найрагч, яруу тайлбарлагчид) дөтгөөр боть. УБ., 2014

Ред: Ч.Дагвадорж

Хэвлэлийн хуудас: 54.1, 650

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-671-7

24.    Ж.Болдбаатар. Монгол түмний сод хүмүүс (зохиолч, яруу найрагч, яруу тайлбарлагчид) дөтгөөр боть. УБ., 2014

Ред: Ч.Дагвадорж

Хэвлэлийн хуудас: 51.8, 622

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99962-791-2

 

2015 ОН

                    1.       Өндөр Гэгээн Занабазар: амьдрал, өв. УБ., 2015

                    Эрхэлсэн. С.Чулуун

                    Цаасны хэмжээ: 176х250

                    Хэвлэлийн хуудас: 45.6

                    Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                    ISBN 978-99973-0-632-6

                Тус эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 28-29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээн Занабазар: Амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд багтсан болно. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын олон талт амьдралын тухай хийгээд түүний үлдээсэн асар их өв соёлын тухай Монгол УЛС, ОХУ, БНХАУ, Япон, Польш зэрэг олон орны эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан байна.

                        2.       Монгол-Чехийн дипломат харилцааны баримт бичгийн эмхэтгэл (1950-2015). УБ., 2015

                        Эмхэтгэсэн: Б.Пунсалдулам, Ц.Өлзий

                        Цаасны хэмжээ: 176х250

                        Хэвлэлийн хуудас: 40.6

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 978-99973-0-998-3

                Уг баримт бичгийн эмхэтгэлд хоёр орны найрамдал, хамтын үйл ажиллагааны түүх, ялангуяа Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосон улс төрийн түүхийн тодруулахад чухал эх сурвалж болох баримт, материалуудыг МУ-ын ГХЯ-ны Гадаад харилцааны төв архивын арвин сан хөмрөгөөс түүвэрлэн 1950 оноос 2016 оныг хүртэлх үеийн баримтуудыг оруулсан болно. Дээрх баримт материалуудыг 1. Гэрээ, хэлэлцээр, 2. Хоёр орны дипломат харилцааны түүхэнд холбогдох хуулбарласан баримт материал, 3. Уулзалт, яриа, протокол, тэмдэглэл гэсэн үндсэн гурван хэсэгт ангилан, баримт, материалуудыг он дарааллын дагуу байрлуулаа.

                        3.       “Я Рад, Что Стал Монголоведом” к 85-летию С.К.Рощина. Москва-УБ., 2015

                        Ред: Н.Хишигт

                        ISBN 978-99973-0-864-1

                        4.     Монголын газрын зураг нэр судлал. УБ., 2015

                        Эрхэлсэн: С.Чулуун

                        Цаасны хэмжээ: 205х290

                        Хэвлэлийн хуудас: 33

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 978-99973-0-702-6

                “Монголын газрын зураг, газрын нэр судлал” энэхүү товхимол өмнө нь Токиогийн Гадаад судлалын их сургууль МУИС-ийн Нэр судлалын төвөөс хамтран 2011 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан анхны “International Academic Workshop: Tradition of Manuscript Maps in Mongolia under Qing Rule and the Bogd Khaan (Cartography and Onomastics) бага хурлын илтгэлүүдийг эмхэтгэн 2012 онд хэвлүүлсэн “Монгол орны газрын зураг болон газар нутгийн нэрийн судалгааны асуудлууд” (Эмхэтгэсэн Х.Футаки, А.Камимүра, Э.Равдан, Л.Чулуунбаатар, Улаанбаатар, 2012, 136 тал) дэвтрийн, удаах хурлын илтгэлүүдийг эмхэтгэсэн хоёр дэвтэр нь болой. Сүүлчийн эл хурлыг 2014 оны 8-р сарын сүүлчээр Улаанбаатар хотноо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн (захирал нь д-р С.Чулуун), Токиогийн Гадаад судлалын сургууль (проф. Х.Футаки, д-р А.Камимүра), БСШУ-ны Яамны Соёлын өвийн (захирал нь д-р Г.Энхбат), МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн (захирал нь проф. Ж.Бат-Ирээдүй), Монголын газар нутгийн нэр судлалын нийгэмлэг (тэргүүн нь проф. Э.Равдан) хамтран зохион байгуулсан болно. Эл дэвтэрт хуралд оролцсон Монгол, ОХУ, Япон, БНХАУ, Польш улсаас нийт 30-аад судлаачийн илтгэлийг өгүүлэл хэлбэрээр хэвлэн нийтлэв.

                        5.       Т.Билэгсайхан. Дарьганга түүхийн тойм. УБ., 2015

                        Цаасны хэмжээ: 176х250

                        Хэвлэлийн хуудас: 11.5

                        Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

                        ISBN 978-99962-3-728-7

                Энэхүү бүтээлд XVII зууны сүүлээс XXI зууны эхэн хүртэлх Дарьгангын түүхийг тоймлон өгүүлсэн болно.

                        6.       Г.Мягмарсамбуу. Богд хааны тогтоосон шашин, төрийн ёс. УБ., 2015

                        Цаасны хэмжээ: 70х100

                        Хэвлэлийн хуудас: 10.8

                        Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

                        ISBN 978-99973-7-422-6

                            7.       Э.Лувсанбалдан. Дэлхийн II дайны үеийн Монгол улс. УБ., 2015

                        Цаасны хэмжээ: 176х250

                        Хэвлэлийн хуудас: 20.0

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 978-99973-0-580-0

                            8.       Krisztina Teleki. Introduction to the study of Urga’s heritage. UB., 2015

                        Цаасны хэмжээ: 172х245

                        Хэвлэлийн хуудас: 49.6

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 978-99973-0-748-4

                            9.       Б.Баатархүү, Д.Одсүрэн. Монгол гэр тайлбар толь. УБ., 2015

                        Цаасны хэмжээ: 218х260

                        Хэвлэлийн хуудас: 47

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 978-99973-0-536-7

                            10.    Улаанбаатар 1957-1963 он. Лумир Йислын өчил. УБ., 2015

                        Гэрэл зураг: Лумир Йисл, өв залгамжлагчид

                        Гэрэл зургийг эхээс бэлтгэж хэвлэсэн: Мартин Вагнер

                        Орчуулсан: Ц.Энхжаргал

                        ISBN 978-99973-0-668-5

                            11.    Хубилай сэцэн хаан ба монголын юань улс. УБ., 2015

                        Эрхэлсэн: Ц.Цэрэндорж

                        Цаасны хэмжээ: 172х245

                        Хэвлэлийн хуудас: 30.0

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                        ISBN 987-99973-3-605-7

                Хубилай Сэцэн хаан ба Монголын Юань улс. Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл.

                        12.    Хубилай хаан ба түүний залгамжлагчид. УБ., 2015

                        Ерөнхий ред: Ц.Цэрэндорж, С.Чулуун

                        Цаасны хэмжээ: 210х280

                        Хэвлэлийн хуудас: 32

                        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                       ISBN 978-99973-0-729-3

                13.    Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан. УБ., 2015

                        Эмхэтгэсэн: Ц.Ишдорж

                        Цаасны хэмжээ: 176х250

                        Хэвлэлийн хуудас: 18.2

                        ISBN 978-99973-0-737-8

                    14.    Монгол-Солонгосын харилцаа (түүх ба баримт) I. УБ., 2015

                    Ред: Ц.Цэрэндорж

                    Цаасны хэмжээ: 176х250

                    Хэвлэлийн хуудас: 38.4

                    Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                    ISBN 978-99973-0-607-4

                Уг эмхэтгэл нь Монгол, Солонгос хоёр орны түүхэн харилцааны нэгэн үе болох ХХ зууны 40-90-ээд оны үеийн харилцааны тухай Монголын “Үнэн” сонинд нийтлэгдсэн мэдээллийг түүвэрлэн багтаасан болно. Энэ үе нь хоёр орны ард түмний харилцааны чухал үе бөгөөд өнөөг хүртэл харьцангуй бага судлагдсан билээ. Хэдийгээр тухайн үед Монгол улс нь социалист системд багтаж, БНАСАУ-тай л харилцаа тогтоож, өмнөд Солонгостой үзэл суртлын хувьд өөх лагерьт багтай байсан боловч тухай үеийн Монголын байр суурь, тогтмол хэвлэлд хэрхэн тэмдэглэж ирсэн зэрэгтэй холбоотой сонирхолтой баримт гэж үзэж түүвэрлэн нийтлүүлж байгаа юм. Энэ эмхэтгэл нь ХХ зууны 40-90-ээд он хүртэлх хоёр орны харилцааны түүхийг сонирхогч, судлан шинжилж буй оюутан, магистрант, докторант нарт гарын авлага болох юм.

                    15.    Г.Цэрэнханд. Монголчуудын ураг төрөл: Ёс заншил, зан үйл. УБ., 2015

                    Цаасны хэмжээ: 176х250

                    Хэвлэлийн хуудас: 14.4

                    Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                    ISBN 978-99973-0-712-5

                Монголчуудын ураг төрлийн харилцаа, түүнтэй холбогдох ёс заншил, зан үйлийн судалгааг угсаатан судлал, түүхэн зүйл үүднээс дагнан судалсан бүтээл болно. Монголчуудын удам-төрөл, нийгэм-соёлын талаар судлах дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуульд суралцагч, докторант, магистрант, сонирхон судлагч хэн бүхэнд гарын авлага болох юм.

                16.    Г.Цэрэнханд. Монгол ахуй-угсаа, соёлын судалгаа (Бүтээлийн түүвэр). УБ., 2015

                Цаасны хэмжээ: 176х250

                Хэвлэлийн хуудас: 57.2

                Хэвлэлийн газар: “Адмон”

                ISBN 978-999-73-0-713-2

           Уг бүтээл нь Монгол Улсад сүүлийн 50 гаруй жил явуулсан угсаатны судлал, нийгэм соёлын харилцаа, уламжлалын талаар дагнан судалсан эрдэм судлалын бүтээлийн түүвэр болно. Монголчуудын угсаа-соёл, түүх, уламжлалт зан үйл, ёс заншил, түүний зүй тогтол, агуулга, мөн чанарыг танин мэдэх, судалгаандаа ашиглах боломж олгож байгаа юм.

                17.    Түүхийн судлал. Tomus XLV. УБ., 2015

                Эрхэлсэн: С.Чулуун, Г.Мягмарсамбуу, Ч.Батдорж

                Цаасны хэмжээ: 176х250

                Хэвлэлийн хуудас: 20

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISSN 0502-7861

          18.    Монгол улс чөлөөлөх дайнд-1945. УБ., 2015

                Эмхэтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Г.Мягмарсамбуу, Ч.Болд, Р.Баяр

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-700-2

                Энэхүү бүтээлд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд Монгол Улсын зэвсэгт хүчин Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд оролцож, Зөвлөлтийн Улаан армийн хамтаар Зүүн хойт Хятад, Өвөр Монголыг чөлөөлөн Нэгдсэн Үндэстний үйлсэд хүчин зүтгэсэн түүхийг илэрхийлэх эх баримт, гэрэл зураг, бусад хэрэглэгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн болно.

                Баримт-гэрэл зургийн цомгоос Монгол Улс аюулгүй байдлаа сахин хамгаалж, тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явуулсан бодлого, үйл ажиллагаа, Чөлөөлөх дайнд оролцон зорилго, байлдааны ажиллагаа, Өвөр Монгол, Хятад ард олны дэмжлэг туслалцаа, Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалт, дайны үр дүн, түүхэн ач холбогдлын талаар бодит мэдээллийг авч, түүхийн шинэ, сонин эх хэрэглэгдэхүүнтэй танилцах боломжтой.

                 19.    Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө. УБ., 2015

                Ерөнхий ред: С.Чулуун

                Эмхэтгэгчид: Н.Хишигт, Ч.Дашдаваа, Ч.Болд, Ч.Баасанжаргал

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-566-4

                Энэхүү бүтээлд 1941 оны 6 сараас эхлэн 1945 оны 5 сар хүртэл хугацаанд Монголын ард түмэн дэлхийн II дайнд оролцож буй Зөвлөлтийн ард түмэнд дайны тусламж үзүүлж, үргэлж хамж байж, найрамдалдаа үнэнч хөрш орон байсныг илэрхийлэх түүхийн баримтуудыг дэлгэн үзүүлсэн болно.

                Монголын ард түмэн Зөвлөлтөд болсон дайныг өөрийн оронд болсон мэтээр ойлгож, нийгмийн бүхий л давхарга “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриатайгаар асар их хөрөнгө хүч, сэтгэл санаа, эд материалаар тусалсан тухай түүхэн бодитой баримтуудад түшиглэн 8 бүлэгтэйгээр бүтээгдсэн ном юм. Монголчуудын Оросын ард түмэнд тусалсан тусламж нь тухайн үед тэднийг дайны ялалтанд хүргэхэд ихээхэн хувь нэмэр болсон тухай, монголын “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эксадриль, монгол хүлэг сайн морьд фронтод дахь тулалдаанд өөрсдийн үүргээ нэр төртэй биелүүлж чадсан зэргийг энэ номноос мэдэж болно.

                Тус бүтээлд урьд өмнө нийтлэгдээгүй баримт, эх хэрэглэгдэхүүн, гэрэл зураг, зурагт хуудас, захидал, сонин, сэтгүүл зэрэг олон зүйлс багтсан бөгөөд Монголын ард түмний бэлэглэлийн комиссын түүхийг харуулсан анхны томоохон хэмжээний баримт-гэрэл зургийн цомог болно.

                20.    Ч.Ерөөл-Эрдэнэ. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа. “Монголын археологийн судалгаа” цуврал-I. УБ., 2015

                Цаасны хэмжээ: 176х250

                Хэвлэлийн хуудас: 17.5

                Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

                ISBN 978-99962-76-57-6

                21.    Монгол-Францын археологийн нээлтүүд хорин жилийн хамтын ажиллагаа. УБ., 2015

                Ред: Ц.Төрбат

                Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг”

                ISBN 978-99973-2-992-9

                22.    Ч.Амартүвшин .... Чандмань Хар уулын археологийн судалгаа I. УБ., 2015

                Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

                ISBN 978-99973-2-887-8

                23.    Археологийн судлал. Tomus XXXV. УБ., 2015

                Эрхэлсэн Я.Цэрэндагва

                Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

                ISBN 978-99962-3-914-4

                24.    С.Чулуун. Монгол орон Монголчууд II. УБ., 2015

                Хэвлэлийн хуудас: 61.5

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-522-0

                Уг бүтээл нь Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хот дахь Петр I хааны байгуулсан Оросын Шинжлэх Ухааны академийн Хүн судлал, угсаатны зүй хүрээлэн (Кунсткамер)-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн каталог юм. XIX зууны эцэс үед хамаарах эдгээр түүхэн гэрэл зургууд нь анх удаа хэвлэгдэж байна. Монголын түүх, угсаатны зүй, археологийн талаар тусгайлан судалгаа хийх оюутан, судлаачид, хэн бүхэнд зориулагдсан болно.

                25.    Ж.Болдбаатар. Монгол түмний сод хүмүүс (монголын төрийн зүтгэлтнүүд) дэд боть. УБ., 2015

                Ред: Г.Мягмарсамбуу

                Хэвлэлийн хуудас: 61.34, 736 тал

                Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

                ISBN 978-99973-78-74-3

                26.    Ж.Болдбаатар. Монгол түмний сод хүмүүс (зохиолч, яруу найрагч, яруу тайлбарлагчид) зургадугаар боть. УБ., 2015

                Ред: Ч.Дагвадорж

                Хэвлэлийн хуудас: 48.33, 580 тал

                Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

                ISBN 978-99973-3-563-4

 

2016 ОН

                1.       Ж.Болдбаатар. Амар сайд. УБ., 2016

                Хэвлэлийн хуудас: 7.1

                ISBN 978-99973-848-7-4

                2.       Ж.Болдбаатар, Ч.Батдорж. Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар. УБ., 2016

                Хэвлэлийн хуудас: 10.25

                Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

                ISBN 978-99978-0-035-0

                3.       Б.Батсүрэн. Ухуань (авар) ба Сяньби (сэрби). УБ., 2016

                Цаасны хэмжээ: 148.1х210

                Хэвлэлийн хуудас: 12

                ISBN 978-99973-52-51-4

                Монголын эртний түүхэнд тод ул мөр үлдээсэн эртний нүүдэлчдийн нэг бол Дунху болон түүний удмын ухуань ба сяньби нар юм. Ялангуяа сяньби нар Хүннү улсыг залган Монгол нутагт ноёрхлоо тогтоож өөрсдийн төр улсыг байгуулж тус оронд нутаглах нүүдэлчдийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзсээр ирсэн. Ухуанийг эрдэмтэд Авартай (460) холбоотойг тогтоосон байна. Харин сяньби нарын Шивэй аймгуудын өвөг гэж бичдэг. Тус бүтээлд эдгээр асуудлыг судалж нягтлах зорилго дэвшүүллээ.

                4.       Э.Равдан. Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр. УБ., 2016

                5.    С.Чулуун. Монголчуудын баяр наадам (түүх, гэрэл зураг). УБ., 2016

                Хэвлэлийн хуудас: 4

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-936-6

                6.       Ж.Саруулбуян, З.Лонжид. Сэцэн хан аймгийн Сүжигт засгийн хошуу (1701-1923). УБ., 2016

                ISBN 978-99962-68-96-0

                7.       Шимамура Иппэй. Бөөгийн халдвар Монголын Буриадын бөө мөргөл ба угсаажилт. УБ., 2016

                Цаасны хэмжээ: 176х250

                Хэвлэлийн хуудас: 47.8

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-947-1

                8.       А.Г.Юрченко. Монголын эзэнт гүрний язгууртан. УБ., 2016

                Хэвлэлийн газар: “Адмон”

                Орчуулсан: Д.Молор, Ч.Баасанжаргал

                ISBN 978-99973-0-916-7

                Бүтээлд анх удаа Монголын эзэнт улс гүрний түүхэн дахь дөрвөн улирлын баяр буюу эзэн хаад хаан ширээнд залрах хийгээд монголчуудын харьяанд орсон нутаг орны тэргүүн нар хуран чуулах үүрэгтэй хуралдайн мөн чанарыг дэлгэн харуулна. Хөдөлгөөнт шаталсан засаглал нь бэлгэдэл, зан үйлд тулгуурлаж байжээ. Эдгээр баяр ёслолын зан үйлийн эсрэг тал нь цаазын ял. Төрт тэрслэн урваж гэмээнэ мөчлөн цаазлах ял онооно. Эзэнт гүрэн бэлгэдлийн танигдахуйц цуглуулгыг бий болгов. Энэхүү зургаар баялаг лавлахад олон зуун дурсгалыг дэлгэн харуулах бөгөөд зохиогчийн үзэхээр баяр ёслол, ял цааз болоод эрх мэдлийн бэлгэдэл зэрэг нь улс төрийн ээдрээтэй тоглолтын салшгүй хэсэг бөгөөд тэдгээрийн үндэс сууринд нүүдлийн язгууртнууд болон иргэний засаглалын ашиг сонирхлын зөрчил харагдана.

                9.       Хүрэлшаа. Монгол домгийн соёл судлал. УБ., 2016

                Цаасны хэмжээ: 148х210

                Хэвлэлийн хуудас: 27.1

                Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

                ISBN 978-99973-0-618-0

            10.    Монголын археологи-2015. УБ., 2015

                Цаасны хэмжээ: 176х250

                Хэвлэлийн хуудас: 18.7

                Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

                Нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулав.

            11.    Мэргэн гүн Гомбожав (намтар, баримт, эх сурвалж). УБ., 2016

            Эрхэлсэн: Т.Тамир, Т.Аира

            Цаасны хэмжээ: В5

            Хэвлэлийн хуудас: 25.7

            Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

            ISBN 978-99973-57-19-9

     12.    Монгол адууны нэвтэрхий толь I боть. УБ., 2016

Санаачлан, Эмхэтгэсэн: Д.Баянбат

Хэвлэлийн хуудас: 629 тал

Хэвлэсэн он: 2016

ISBN 978-99978-4-279-4

Энэхүү бүтээл нь үе үеийн судлаач, эрдэмтэн мэргэд, малчин түмний оюун ухаанаар бүтсэн монгол адуутай холбоотой өмнөх бүтээлүүдийг бололцооны хэрээр олж, түүнийгээ нягтлан багцлах, хэл найруулгыг нь засан хянах, эмхлэн цэгцлэх талыг түлхүү анхаарч ажиллав. Адууг тойрсон олон талт сэдэв, агуулга баялаг энэхүү эрдэнэсийн далай, дээдлэх монгол түмний оюуны бүтээл туурвил яндашгүй арвин юм. Тэр бүгдийг гүйцэд шавхан үзсэн хэмээн өгүүлж чадахгүй боловч, шунхан барын Монгол Данжуур хүртэл уншиж ашиглаж энэхүү толийг эмхэтгэн найруулав.

13.    Монгол адууны нэвтэрхий толь II боть. УБ., 2016

Санаачлан, Эмхэтгэсэн: Д.Баянбат

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

Хэвлэлийн хуудас: 632 тал

Хэвлэсэн он: 2016

ISBN 978-99978-4-279-4

Энэхүү бүтээл нь үе үеийн судлаач, эрдэмтэн мэргэд, малчин түмний оюун ухаанаар бүтсэн монгол адуутай холбоотой өмнөх бүтээлүүдийг бололцооны хэрээр олж, түүнийгээ нягтлан багцлах, хэл найруулгыг нь засан хянах, эмхлэн цэгцлэх талыг түлхүү анхаарч ажиллав. Адууг тойрсон олон талт сэдэв, агуулга баялаг энэхүү эрдэнэсийн далай, дээдлэх монгол түмний оюуны бүтээл туурвил яндашгүй арвин юм. Тэр бүгдийг гүйцэд шавхан үзсэн хэмээн өгүүлж чадахгүй боловч, шунхан барын Монгол Данжуур хүртэл уншиж ашиглаж энэхүү толийг эмхэтгэн найруулав.

14.    Түрэг-Монголын ертөнц өнгөрсөн ба эдүгээ. Санкт-Петербург. УБ., 2016

            Хариуцлагатай ред: С.Чулуун

            Ред: Н.В.Ямольская

            Шүүмж: В.Ю.Жуков, М.П.Петрова

            Хэвлэлийн хуудас: 274 тал

            ISBN 978-99973-0-961-7

                Сэргей Григорьеввич КЛЯШТОРНЫЙ дурсгалд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл.

            Төв азийн түүхтэй холбоотой шинжлэх ухаанч мэдлэгийг хөгжүүлэх, эртний түрэг бичгийн дурсгалыг цуглуулж судлах ажилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан, алдарт дорно дахин судлаач, эрдэмтэн, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академи Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв Ази судлалын сектор, мөн Төв ба Өмнөд Ази судлалын салбарын эрхлэгч, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн түрэг судлаачдын Оросын хорооны орлогч дарга, гадаадын олон их сургуулиудын хүндэт профессор, Туркийн хэл судлалын нийгэмлэгийн хүндэт (академич), Кыркыз улсын Шинжлэх ухааны үндэсний Академийн хүндэт академич, Оросын нэрт түрэг судлаач Сергей Григорьевич Кляшторныйд зориулсан эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, илтгэл, оролцогсдын хэлсэн үгсийг энэхүү эмхэтгэлд орууллаа. Уг эмхэтгэл нь эрт болон дундад зууны эхэн үеийн нүүдэлчдийн байгуулж байсан улсуудын түүхээр бичсэн, гадаад, дотоодын хорь гаруй судлаачдын бүтээлээс бүрдэж байгаа юм. С.Г.Кляшторны үзэг нэгт нөхөд болон түүний шавь нар, дэлхийн хэмжээний нэр хүндтэй түрэг судлаачдын өгүүллүүд нь бас түүх-хэл зэрэгцүүлсэн судлалын ухаантай холбогдож байна. Энд эмхэтгэгдсэн олон өгүүлэл түүх, угсаатан судлал, түрэг-монгол үндэстний соёлын асуудлаар хийсэн судалгаануудын урьд өмнө хэвлэгдэж байгаагүй үр дүнгүүдийг дотроо агуулжээ. Хэд хэдэн бичгийн дурсгал анх удаа судалгааны эргэлтэнд ийнхүү орж ирж байгаа юм. Эмхэтгэлийг түрэг судлаач, түүхч, Төв Азийг судлагч бүр хүмүүст зориулав.   

        15.    Монголын чулуун зэвсэг I. УБ., 2016

            Эрхлэн хэвлүүлсэн: Б.Цогтбаатар

            Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

            Хэвлэлийн хуудас: 36, 288 тал

            Цаасны хэмжээ: 280х210

            ISBN 978-99973-0-956-3

        16.    Монголын буган хөшөө II. УБ., 2016

            Эрхлэн хэвлүүлсэн: Ц.Төрбат

            Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

            Хэвлэлийн хуудас: 31.5, 251 тал

            Цаасны хэмжээ: 280х210

            ISBN 978-99973-0-914-3

            17.    Монголын эртний булш оршуулга III. УБ., 2016

            Эрхлэн хэвлүүлсэн: Г.Эрэгзэн

            Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

            Хэвлэлийн хуудас: 36, 287 тал

            Цаасны хэмжээ: 280х210

            ISBN 978-99973-0-985-7

            18.    Монголын хадны зураг   IV. УБ., 2016

        Эрхлэн хэвлүүлсэн: Н.Батболд

        Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

        Хэвлэлийн хуудас: 34, 272

        Цаасны хэмжээ: 280х210

        ISBN 978-99973-0-957-0

            19.    Монголын хүн чулуу V. УБ., 2016

        Эрхлэн хэвлүүлсэн: Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу

        Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

        Хэвлэлийн хуудас: 31, 248

        Цаасны хэмжээ: 280х210

        ISBN 978-99973-0-955-6

        20.    Монголын эртний шавар Сав VI. УБ., 2016

        Эрхлэн хэвлүүлсэн: Ц.Төрбат

        Ерөнхий ред: С.Чулуун, Д.Цэвээндорж

        Хэвлэлийн хуудас: 29, 232

        Цаасны хэмжээ: 280х210

        ISBN 978-99973-0-959-4

        21.    Д.Цэвээндорж. Монгол Алтайн пазырыкийн соёлын цэвдэгт булш. УБ., 2016

        Ред: В.И.Молодин, Г.Парцингер

        Орчуулсан. Д.Молор

        Хэвлэлийн хуудас: 256 тал

        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

        ISBN 978-99973-0-906-8              

                Энэхүү нэгэн сэдэв зохиол “В.И.Молодин, Г.Парцингер, Д.Цэвээндорж. Замерзшие погребальные комплексы пазырыской культуры на южных склонах Сайлюгема (Монгольский Алтай). Новосибирск, 2012” номын орчуулга юм. Уг зохиолд Баян-Өлгий аймгийн Улааанхус сумын нутагт Цагаан Салаагийн эхэн Олон Гүрийн голд 2006 онд Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн судалгааны ангийн малтсан төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VI-II зуунд хамаарах хоёр булшны хэрэглэгдэхүүнгийг нарийвчлан судалсан үр дүнг нийтэлжээ. Эдгээр булш нь мөнх цэвдэгийн орчинд онцгой сайн хадгалалттай байсан тул арьс шир, мод, эвэр, нэхмэл зэрэг органик эдлэлүүд нь бүрэн төгс илэрч Монгол-Алтайн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах чухал сурвалж болж байна. Уг зохиолыг эх түүх, нүүдэлчдийн соёлыг судлагч хэн бүхэнд зориулан хэвлэв.

        22.    Я.Цэрэндагва, Д.Цэвээндорж. Далан Түргэний хос толгойн хадны зураг. УБ., 2016

        Ред: Д.Цэвээндорж

        Цаасны хэмжээ: 210х297

        Хэвлэлийн хуудас: 53.25, 430 тал

        ISBN 978-99973-0-769-9

        Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

          Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Хотон нуурын савд орших Далан Түргэний хос толгойд 2010 онд хийсэн хадны зургийн судалгааны ажлын үр дүнг энэ бүтээлд нийтэлж байна. Энэ бүтээл нь археологич, угсаатны зүйч, түүхч, урлаг судлаач болон Монголын хадны зургийн дурсгалыг сонирхогч хэн бүхэнд зориулагдав.

     23.    Монголын чулуун зэвсгийн судалгаа I (Палеолитын үе: Соёл давхаргатай суурингууд). УБ., 2016

        Ред: Д.Цэвээндорж

        Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг”

        Хэвлэлийн хуудас: 380 тал

        ISBN 978-99962-3-889-5

           “Монголын чулуун зэвсгийн судалгаа” цувралын эхний боть болох уг бүтээлд тус улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн палеолитын соёл давхарга бүхий томоохон суурингуулын судалгааны үр дүнг нэгтгэн толилуулж байна.

            24.    Ж.Гантулга, Ч.Ерөөл-эрдэнэ, Ж.Магна. Хойд тамирын буган хөшөө I. УБ., 2016

        Ред: Д.Цэвээндорж, Ч.Ерөөл-Эрдэнэ

        Цаасны хэмжээ: 176х250

        Хэвлэлийн хуудас: 187 тал

        Хэвлэлийн газар: “Адмон”

        ISBN 978-99973-0-902-0

        Энэхүү бүтээлийг “Монголын хүрэл ба түрүү төмрийн үеийн археологийн судалгааны тулгамдсан асуудлууд ба шинэлэг шийдлүүд (SSA_031/14)” болон “Хүннүгийн археологийн судалгаа (SSA_030/14)” сэдэвт ажлын хүрээнд хэвлүүлэв.

            25.    Н.Эрдэнэ-Очир, Ю.С.Худяков. монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсэг (нтө II мянган жил – нтө III зуун). УБ., 2016

        Ред: Д.Цэвээндорж, Ц.Төрбат

        Хэвлэлийн хуудас: 195 тал

        Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

        ISBN 978-99962-76-72-9

         26.    Б.Бадма-Оюу. монголчуудын тотем шүтлэг. Tomus XXIV. УБ., 2016

        Ред: Ц:Төрбат

        Хэвлэлийн хуудас: 184 тал

        Хэвлэлийн газар: “Бэмби сан” ХХК

        ISSN 0502-7853

            27.    Монгол алтайн мөнх цэвдгийн булш монголын пазырыкийн соёл. УБ., 2016

        Ред: Ц.Төрбат, Д.Цэвээндорж

        Орчуулга: С.Цэрэнпил, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Н.Баярцэцэг

        Орчуулгыг хянасан: Я.Бемманн, У.Бросседер, Э.Поль

        Цаасны хэмжээ: А4

        Хэвлэлийн хуудас: 17, 136 тал

        Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

        ISBN 978-99973-0-876-4

         Энэхүү каталогийг ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол улсын БСШУЯ-ны захиалгаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Монголын хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны тулгамдсан асуудлууд ба шинэлэг шийдлүүд” (SSA_031/14) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд бүтээж санхүүжүүлэн хэвлүүлэв.  

 


2017 ОН

1.       Монгол түмний сод хүмүүс (Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд). УБ., 2017

Зохиогч: Ж.Болдбаатар

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

Хуудасны тоо: 612 тал,

ISBN 978-99962-2-671-7,

Энэхүү бүтээл нь Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн туулсан зам, урлагт суралцсан арга барил, урлаг уран сайхны үндсэн ойлголт, намтрын бүтэц, баримтын үнэн байдал, уран сайхны халил зэргийг харьцуулан судалжээ.

Эл бүтээл нь нийгэм соёлын үйл явцыг тодруулан дүгнэх бололцоо олгож хувь хүний намтрыг орчин үеийн шинжлэх ухаанд өргөн ашиглах боломж олгож байна. Бүтээлд XX-XXI зууны Монголын тайз дэлгэцийн урлагийн сод зүтгэлтэн 71 хүний намтар уран бүтээлийн тухай өгүүлжээ.

2.       Монголын тамгатай хутагтууд. УБ., 2017

Зохиогч: Ж.Болдбаатар

Редактор: С.Чулуун.

Хэвлэсэн: “Соёмбо принтинг” ХХК

Хуудасны тоо: 100 тал

ISBN 978-99978-0-282-8

Бүтээлд Зая бандид Лувсанпэрэнлэй, ламын гэгээн Лувсанданзанжалцан, Жалханц хутагт Дамдинбазар, Егүзэр хутагт Галсандаш, Ялгуусан гэгээн Ринчиндорж, Бигэрномун хан Ванчинсүрэн, Чин сүжигт номун хан Цэдэнбалжир, Наро банчэн нарын 13 тамгатай хутагтын амьдрал үйл ажиллагааг товч, цэгцтэй авч үзсэний дээр нийтлэг болон онцлог шинжийг хураангуйлан дүгнэсэн нь шинэлэг талтай болжээ.

        3.       Монгол улсын шинэ түүхийн он дарааллын товчоон (1921-1957) . УБ., 2017

Эрхлэн нийтлүүлсэн: Да.Эрдэнэбат, Л.Ганбат

Редактор: З.Лонжид.

Хэвлэлийн газар: “Мөнхийн Үсэг” ХХК

Хуудасны тоо: 294 тал

 ISBN 978-99978-0-683-3

Монгол улсын нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч дипломатч Базаргарьдын Дашцэрэн агсны туурвисан “БНМАУ-ын түүхийн чухал явдлуудыг он дараалсан лавлах товч бичиг”-ийн хэвлэгдээгүй гар бичмэлийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилгоор хэвлүүлжээ.Эл бүтээлийн гар бичмэлийн хоёр өөр эх байгаа ч харилцан бие биеэ нөхвөрлөсөн шинжтэй. Эхүүд түүхч Л.Ганбат болон тус хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

        4.       Эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал. УБ., 2017

Эрхлэн нийтлүүлсэн: А.Очир, Л.Эрдэнэболд

Редактор: С.Чулуун

Хуудасны тоо: 248 тал

ISBN 978-99973-4-275-1

“Монголын археологийн өв” I-VI боть цуврал бүтээлийн үргэлжлэл болох VII боть “Эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал” бүтээлийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт малтан судалсан Шороон бумбагар хэмээх дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүний дээжсээр бүтээжээ.

Улаан хэрмийн Шороон бумбагар нь МЭ-ний VII зууны II хагаст хамаарах ханын зураг бүхий бунхант булш агаад эртний нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, урлах эрдэм, ертөнцийг үзэх үзэл, гадаад харилцаа нийгмийн хөгжлийн олон талт асуудлыг нээн харуулсан сонирхолтой дурсгал юм. 

5.       Баянхонгор аймгийн хуучин чулуун зэвсгийн дурсгалууд. УБ., 2017

Эрхлэн нийтлүүлсэн: Ч.Цэрэндагва, А.П.Деревянко, Д.Цэвээндорж

Редактор: Я.Цэрэндагва.

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

Хуудасны тоо: 408 тал

ISBN 978-99973-3-172-4

 

Зохиогч Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс илэрч, судлагдсан 205 дурсгалт газрын хуучин чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнийг энэ бүтээлд дэлгэрэнгүй байдлаар дэлгэн үзүүлжээ. Энэ бүтээл нь археологич, угсаатны зүйч, түүхч болон Монголын чулуун зэвсгийн дурсгалыг сонирхогч хэн бүхэнд зориулагджээ.

     6.       Палеолит судлалын үндэс. УБ., 2017

Зохиогч: Я.Цэрэндагва

Редактор: Д.Цэвээндорж

Хэвлэлийн газар: “Мөнхийн Үсэг” ХХК

Хуудасны тоо: 173 тал

ISBN 978-99978-0-590-4

 

Энэхүү бүтээлд археологийн шинжлэх ухааны хамгийн эртний үеийг судалдаг салбар болох палеолит судлалын үүсэл, хөгжил, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн тухай ойлголт, түүний хөгжлийн чиг хандлага, багаж зэвсгийн төрөл зүйл зэргийг багтаан авч үзсэний дээр палеолитын шинжлэх ухаантай салшгүй холбоо бүхий эртний газарзүй, геологи, герморфологийн олон чухал асуудлыг хөнджээ. Уг бүтээл нь чулуун зэвсэг, палеолит судлаач, мэргэжлийн их дээд сургуулийн багш, оюутан, эртний түүхийг сонирхон судлагч хүн бүхэнд зориулагджээ.

     7.       Археологийн судлал Боть XXXVI, Дэвтэр 1-26. УБ., 2017

Эрхлэн нийтлүүлсэн:  Ц.Төрбат

Редактор: Д.Цэвээндорж

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

Хуудасны тоо: 366 тал

ISBN 978-99978-854-2-5

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Археологийн судлал” (Studia Archaeologica) цуврал эрдэм шинжилгээний бичгийн 36 дугаар боть таны гарт хүрч байна. Сэтгүүлийн энэ удаагийн дугаараас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр редакцын зөвлөлийг шинэчилж, гадаадын нэр хүндтэй эрдэмтдийг зөвлөлдөө оруулсны дээр дотоод пеер-ревью буюу хянан магадалгаатай болгосон ба бүх өгүүллийг монгол ба англи хураангуй, түлхүүр үгтэй болгосон нь интернет хайлтын системд танигдах ач холбогдолтой. Мөн ишлэл ба ном зүйг нэгдсэн зарчмаар жигдэлсэн нь олон улсын сэтгүүл болоход тавигдах нэг шаардлага болно.

            8.       Монголчуудын соёлын өв Ii (гар бичмэл ба архивын баримтын цуглуулга)

Ред: С.Чулуун

ЭШ-ний редактор: И.В. Кульганек

Редактор, эмхэтгэгч: Д.А.Носов.

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

Хуудасны тоо: 264 тал

ISBN 978-99978-854-0-1

МУ-ын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс Монгол-Оросын хамтарсан ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан юм. Тус эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын бичгийн өвд холбогдох асуудлыг хэлэлцэж, шинэ баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулан, орчин үеийн нөхцөлд архивын баримтуудыг хадгалах, тэдгээрийг олон улсын жишгээр ашиглах зэрэгт холбогдох асуудлуудыг хэлэлцэв. Энэхүү эмхэтгэлд монгол судлалын түүх, дэлхийн ба Монгол, Оросын шинжлэх ухааны өнөөгийн байдал, нэрт монгол судлаачдын амьдрал, үйл хэрэг хийгээд монголчуудын эдийн соёл, бичгийн өв, уран сайхны бүтээл туурвил, Монголын уламжлалт болон орчин үеийн нийгмийн асуудлыг тусгасан гар бичмэл, эх хэрэглэгдэхүүний талаар өгүүлсэн илтгэлүүд багтжээ.

         9.       Д.Нацагдорж  гэрэл зураг, баримт. УБ., 2017

Эмхэтгэж, удиртгал тайлбар бичсэн: Ч.Жачин, С.Чулуун

Санаачлагч : Г.Сурмаа, Д.Түвшинтөр.

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

Хуудасны тоо: 80 тал

ISBN 978-99978-0-293-4

 

Энэхүү гэрэл, зураг, баримтын цомог нь Монголын шинэ үеийн ураг зохиолыг үндэслэгч, зохиолч, судлаач, Шинжлэх Ухааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч Боржигон овогт Дашдоржийн Нацагдоржийн холбогдолт гэрэл зураг, баримтаас бүрдсэн бүтээл болно. Урьд өмнө нийтлэгдсэн болон анх удаа хэвлэгдэн буй эдгээр зураг баримт нь Нацагдорж судлалыг сонирхон судлагч судлаачид, оюутан, сонирхогч хэн бүхэнд зориулагджээ.

         10.    Монголын газар тариалангийн түүх. 1900-1958 он. боть I. УБ., 2017

Эмхэтгэсэн: Б.Пунсалдулам

Цаасны хэмжээ 88x119

Хуудасны тоо: 212 тал

“Бемби сан” ХХК-д хэвлэв

ISBN 978-99978-0-595-9

Зохиогч XX зууны эхний 60-аад жилийн газар тариалангийн хөгжлийн түүхийг судлахдаа төрөөс газар тариалангийн талаар баримталсан чиг бодлого, дэвшүүлсэн зорилт, арга хэлбэр, техник технологийн дэвшил, боловсон хүчний хөгжил, нийгэмд үзүүлсэн нөлөөлөл зэрэг гол үзүүлэлтийг баримтлан Монголын газар тариалангийн түүх (1900-1958 он) хэмээх тэргүүн дэвтэр бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү бүтээлийг XX зууны эхэн үеийн газар тариалан (1900-1920), Газар тариалангийн үйлдвэрлэлийн суурь тавигдсан нь (1921-1945), Газар тариалан ХАА-н бие даасан салбар болон хөгжих нөхцөл бүрдсэн гэсэн бүлэгт хуваан бичжээ. Бүтээлийн дараагийн дэвтэр нь он цагийн хувьд 1959-2000 оныг хамрах юм.

                11.    Орос, Ионгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсгал ба харилцан нөлөөлөл: төв ази ба умард хятадын хадны зураг. Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ., 2017

Эмхэтгэсэн: Ц.Төрбат, Н.Батболд

Цаасны хэмжээ: 176х250

Хуудасны тоо: 236 тал

Хэвлэсэн газар: “Адмон Принт” ХХК

ISBN: 978-99978-854-7-0

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хил залгаа ОХУ ба БНХАУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хийж буй өргөн хүрээтэй хамтын ажиллагааны нэгэн чухал үйл явдал нь 2016 оны 9-р сарын 7-12-нд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн “Монгол-Орос-Хятадын археологийн форум” болно. Энэхүү форумын зорилго нь Төв Азийн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийг судлахад хил дамнан орших археологийн соёлууд онцгой ач холбогдолтой тул гурван орны мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлэхэд оршино. Тус форумын хүрээнд “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсгал ба харилцан нөлөөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болжээ. Хуралд гурван орны судлаачид их төлөв Төв Азийн ба Хятадын хадны зургийн судалгааны чиглэлээр 20 орчим илтгэл хэлэлцүүлсэн байна.

                12.    Монголын археологи-2016. УБ., 2017

Ерөнхий редактор: Ю.Болдбаатар

Эрхлэн нийтлүүлсэн: Л.Эрдэнэболд

Цаасны хэмжээ: 176х250

Хуудасны тоо: 384 тал

         13.    Монголын эртний түүхийн 5 боть. УБ., 2017

Ерөнхий редактор: П.Дэлгэржаргал, Б.Батсүрэн

Цаасны хэмжээ: 176х250

Хуудасны тоо:

                                Боть I: 252 тал

                                Боть II: 227 тал

                                Боть III: 229 тал

                                Боть IV: 250 тал

                                Боть V: 212 тал

Хэвлэсэн он: 2017

Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN:

Боть I: 978-99978-58-03-0

                                Боть II: 978-99978-58-03-01

                                Боть III: 978-99978-58-05-04

                                Боть IV: 978-99978-58-04-7

                                Боть V: 978-99978-58-04-8

         14.    ХХ зууны монгол: Түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд. УБ., 2017

Эмхэтгэсэн: Г.Мягмарсамбуу

Цаасны хэмжээ: 172х245

Хуудасны тоо: 394 тал

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99978-1-742-6

Тус эмхэтгэлд Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин Харгана овогт Цэдэндамбын Батбаярын 60 насны ойд зориулан Монголл, ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Канад, Австрали, Энэтхэг, Тайваний 20 орчим эрдэмтдийн Монголын ХХ зууны түүх, соёл, улс төр, эдийн засаг, гадаад харилцааны сэдвээр тусгайлан бичиж ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан болно. Монголын түүх, геополитик, гадаад харилцаа сонирхогч хүн бүхэнд хүртээлтэй.                                                          

            15.    Монгол улсад сүүний салбар үүсч хөгсөн түүхэн товчоон. УБ., 2017

Зохиогч: Да.Эрдэнэбат

Цаасны хэмжээ: 210х297

Хуудасны тоо: 360 тал

Хэвлэлийн газар: “Мөнхийн үсэг” ХХК

ISBN 978-99978-0-911-7                      

Түүхийн шинжлэх ухааны үндэслэл бүхий эл судалгаа нь нийт монгол түмний сүү, цагаан идээний уламжлал, хөгжил хэрхэн улирч хувирч ирснийг өгүүлж, зуун зуун дамжин  ирсэн монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний асар баян эрдэм ухааныг тодруулан гаргаж ирэхэд чиглэгдсэн юм.

Монголчууд сүү, цагаан идээ боловсруулалтаараа бусад үндэстнээс ялгарахуйц өвөрмөц онцлогтой байгаа нь эл судалгааны бүтээлээс илхэн байна. Хар айраг буюу ихэс дээдэст өргөдөг гайхамшигт ундааны технологи, хуурай сүү, цэгээ болон бусад судалгаанд төдийлөн дурдагдаагүй сүүн бүтээгдэхүүний тухай анх удаа тус зохиолд хөндлөө. Монголчууд сүү, цагаан идээгээ хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна төрийн албанд нийлүүлж байсан нь алба гувчуур нэрийн дор явагдаж байв. Үүний нэгэн тод жишээ бол Их шавийнханы отгуудаас өргөж байсан сүү, цагаан идээний албаны тухай өгүүлсэн ихээхэн баримтуудыг Архивын Ерөнхий Газрын харьяа Үндэсний Төв Архивын сан хөмрөгөөс илрүүлсэнг тус бүтээлээс үзэж болно. Судалгаан дээр үндэслээд бид сүү, цагаан идээний тусгай алба үүсэн тэрлэгдсэнийг 1206 оноос өртөөлөн тооцвоос зохилтой юм байна хэмээн шийдвэрлэсэн юм.

            16.    1911-1913 оны Монгол цэргийн тухай өгүүллүүд. УБ., 2017

Эрхлэн хэвлүүлсэн: Б.Батсүрэн

Цаасны хэмжээ: 280х210

Хуудасны тоо: 131 тал

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99978-1-639-9

Монгол улсын орчин үеийн цэргийн түүх бол монголчууд бидний зайлшгүй судлах, мэдрэх ёстой түүх юм. Та бүхэндээ ойрхи үеийн монгол цэргийн түүхийн асуудлаарх хэдэн өгүүллээ толилуулж байна. Хүч давуу дайсны эсрэг таван замаар цэрэг илгээж бараг 1913 оны турш дайтсан түүх мөн монгол цэргийн зэвсэглэл хангалт, түүнчлэн Ховд, Цагаан түнгэд манж-хятад цэрэгтэй тулалдсан тухай түүхийг өгүүлэхийг зорьсон судалгааны өгүүллүүд болно.

            17.    Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, үр дагавар. УБ., 2017

Зохиогч: Ж.Болдбаатар

Цаасны хэмжээ: 60х84

Хуудасны тоо: 64 тал

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

 “Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэл. 2017.9.7

            18.    Мартагдсан Пүгү аймаг. УБ., 2017

Зохиогч: Г.Батболд

Ред: Р.Мөнхтулга

Хуудасны тоо: 244 тал

Цаасны хэмжээ: В5

ISBN 978-99978-0-465-5

Энэхүү бүтээлийг Монгол улсын төв аймгийн Заамар сумын нутаг дахь Шороон Дов хэмээх дурсгалаас илэрсэн бичгийн сурвалжууд, археологийн малтлагаар гарсан зарим олдворуудад тулгуурлан бичжээ. Уг дурсгал нь Зүүн Түрэгийн хаант улс мөхөж Хожуу Түрэгийн хаант улс ахин байгуулагдсан үе буюу НТ 630-680 оны хооронд өнөөгийн Монгол нутагт болж өрнөсөн түүхэн үйл явдлуудыг нүүдэлчдийн өөрсдийх нь баримтаар, тэдний өнцгөөс харах бололцоог олгожээ. Тус дурсгал илрэхээс өмнө судалгааны бүтээлүүдэд Түрэг, Уйгурын түүхэн дэх Пүгү хэмээх аймаг тийм ч хүчирхэг аймаг бус хэмээгдэн Телегийн есөн аймаг дунд нэр нь дурдагдах төдий явсаар өдий хүрсэн байна. Гэвч энэ аймаг Түрэг, Уйгур, Хятан нартай холбоолон тал нутгийн улс төрд идэвхтэй оролцож байсан бөгөөд тэд тал нутагт шинэ хүчин гарч ирэхэд хүч хавсран явж зарим үед тухайн төр унахад ч нөлөөлж чаддаг хүчирхэг аймаг байсан тухай тус номонд өгүүлжээ.

            19.    Журамт цэргийн лам “Буурын” данзан (1869-1938). УБ., 2017

Зохиогч: Г.Мягмарсамуу, А.Бүрнээбаатар

Цаасны хэмжээ: 60х90

Хуудасны тоо: 98 тал

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99978-52-51-9

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба Орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, профессор Г.Мягмарсамбуу, судлаач А.Бүрнээбаатарын хамт туурвисан "Журамт цэргийн лам "Буурын" Данзан (1869-1938)" ном нийтийн хүртээл болж, хэвлэгдлээ. Данзан лам жанжин Сүхбаатарын удирдлагаар Ардын журамт цэргийг үүсгэн байгуулах үйл хэрэгт идэвх зүтгэлтэй ажиллаж, номын гэр нь бараг л журамт цэргийн "штаб" болж, бурхан тахилын өргөөнд нь буу үүрсэн цэрэг эрс хуралдах болжээ. Иймийн учир Буурын дуганы Данзан лам бол 1921 оны хувьсгалын түүхийг гардан бүтээлцсэн хүний нэг гэдэг нь тус судалгааны ажлаар илэрхийлэгдэж байгаа юм.

            20.    БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Ю.Цэдэнбал. УБ., 2017

Эмхэтгэсэн: Б.Пунсалдулам, Б.Нацагдорж

Цаасны хэмжээ: 172х245

Хуудасны тоо: 240 тал

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99978-854-1-8

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, СнЗ-ийн дарга, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн БНМАУ-ын ХХ зууны бүтээн байгуулалтын жилүүд болон Ю.Цэдэнбалын амьдрал, үйл ажиллагааны тухай илтгэлүүдийг тус эмхэтгэлд багтаалаа.

21.    Монгол улсын тувачууд. УБ., 2017

 Зохиогч: Б.Баатархүү

Цаасны хэмжээ: 172х245

Хуудасны тоо: 445 тал

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99929-0-796-2

     22.    Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл. УБ., 2017

Монгол талаас: С.Чулуун, А.Очир, Д.Өлзийбаатар, Н.Ганбат

Нийт: 20 боть

     23.    Монгол орон Монголчууд III. УБ., 2017

Эмхэтгэсэн: С.Чулуун, М.В.Медведева

Уран сайханы ред: С.Цогтбаяр

Зургийн хуулбар: Н.А.Лазаревская

Хуудасны тоо: 272 тал

Хэвлэлийн газар: “Адмон” ХХК

ISBN 978-99978-854-5-6

Уг бүтээл нь Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хот дахь Оросын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн гэрэл зургийн сан хөмрөгөөс 1925-1926 онуудад Монгол улсад ажилласан судлаач Г.И.Боровкагийн гэрэл зургийн цуглуулгаас нийтлүүлж байна. Эдгээр гэрэл зургууд нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд эдүгээ анх удаагаа орос, монгол хэлээр нийтлэгдэж байгаа болно.

1920-иод оны үеийн Монголчуудын амьдрал, Монголын байгал, хүмүүсийн намтар түүхтэй холбоотой гэрэл зургуудаас гадна археологийн судалгааны ажил, түүний үр дүнгийн тухай голдуу байна.

Монголын түүх, угсаатны зүй, орчин үеийн түүх, археологийн талаар тусгайлан судалгаа хийж буй оюутан, магистр, докторант, судлаачид хэн бүхэнд зориулагдсан болно.

            24.    Бүс нутаг, Монголын түүхэн дэх Барга. Улс төрийн түүх (1900-1960 он). УБ., 2017

Зохиогч: Г.Мягмарсамбуу

Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

ISBN 978-99978-854-8-7

            25.    The Xiongnu

Эмхэтгэсэн:  Г.Эрэгзэн

Хэвлэсэн он: 2017

     26.    Эрмитаж дахь ноён уулын эрдэнэ. П.К.Козловын шинжилгээний анги -1924-1926. УБ., 2017

Зохиогч: Ю.И.Елихина

Ерөнхий ред: С.Чулуун

Орчуулгын ред: Л.Дашням

Орчуулсан: Н.Ганбат, Н.Хишигт, Ц.Төрбат

Хуудасны тоо: 368

Цаасны хэмжээ: 210х297

ISBN 978-99978-854-4-9

Энэхүү бүтээл нь ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрмитаж Улсын музейн Дорно дахины сан хөмрөг болон Хүннүгийн тасагт хадгалагдаж байгаа дурсгалуудаас бүрдсэн болно. Уг дурсгал нь ХХ зууны эхэн үед дэлхий дахинд нээгдсэн томоохон нээлтүүдийн нэг “Ноён уул”-ын Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн дурсгалын ихэнх хэсэг юм. Анх 1912 онд “Монголор”-ын уурхайн ажилтан Баллодын нээж, 1924-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын удирдсан “Монгол-Түвэдийн шинжилгээний анги”-ийн судалгааны ажлын үр дүн илэрч олдсон дурсгалууд юм.

Тус бүтээл нь Монголын анхны төрт улс Хүннүгийн үеийн язгууртны цогцолбор дурсгал бөгөөд судалгааны үр дүнг нэгтгэн анх удаагаа монгол хэлээр Монгол улсад хэвлэн нийтэлж байна. Энэхүү бүтээлийг Хүннү болон Монголын эртний түүхээр судалгаа хийх докторант, магистрант, оюутан, сонирхон судлагч хэн бүхэнд зориулав.

            27.    Монголын “Перестройка”-ийн (өөрчлөн байгуулалт) түүхийн судалгаа. УБ., 2017

            Зохиогч: Ж.Болдбаатар

            Хянан нягталсан: Б.Даш-Ёндон

            Хэвлэлийн хуудас: 22.1

            Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

            ISBN: 978-99978-2-011-2

                ХХ зууны 1980-аад оны дунд үеэс 1992 он хүртэл Монголд нөлөөлсөн “Перестройка”-ийн үзэл санаа, түүний хэрэгжилтийн анхны алхамууд, түүний үр дагаварын тухай өгүүлсэн болно. Өөрчлөн байгуулалт нэг талаас социализм системийн хувьд оршин тогтнох чадавхиа алдсаныг, нөгөө талаас түүний оронд нийгмийн шинэ замыг сонгох түүхэн зайлшгүй эгзэгтэй үед тулж ирсэнийг нотолж өгчээ. 

                28.    Бүс нутаг, Монголын түүхэн дэх барга. УБ., 2017

            Зохиогч: Г.Мягмарсамбуу

            Ред: Ж.Болдбаатар

            Цаасны хэмжээ: 70/100/16

            Хэвлэлийн хуудас: 28,1

            Хэвлэлийн газар: “Соёмбо принтинг” ХХК

            ISBN 978-99978-854-8-7

                ХХ зууны эхэн үеийн бүс нутгийн олон улсын харилцааны түүхэнд Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл онцгой байр суурь эзэлнэ. Хөлөнбуйрын Баргууд их гүрнүүдийн түрэмгий бодлогыг сөрөн, тусгаар тогтносон Монгол улсаа байгуулж, бэхжүүлэхийн төлөөх тэмцэлд нэгдсэн түүхийг энэхүү бүтээлд хамруулав.

                Баргууд бүс нутагт өрнөсөн улс төрийн үйл явцад оролцохдоо эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутаг, шашин соёл, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ хадгалж, хамгаалах бодлогыг тууштай баримталж байсныг архивын баримтаар нотлон өгүүлэв. Өөрөөр хэлбэл, энэхүү бүтээлд ХХ зууны эхний нэгэн жарны дотор Баргад өрнөсөн улс төрийн тэмцлийн өрнөл, үр дагавар, бүс нутаг болон Монголын түүхэнд үзүүлсэн нөлөөг анх удаа нэгтгэн дүгнэсэн байна.

 


Бусад мэдээлэл