Зохиогч: Д.Эрдэнэбаатар
Монгол
улсад сүүний салбар үүсч хөгжсөн түүхэн товчоон. /Хян. З.Лонжид. УБ.:Мөнхийн
үсэг ХХК, 2017.- 360х.- ISBN 978-99978-0-911-7
Уг бүтээлд Монголчуудын сүү цагаан идээний тухай өгүүлсэн 300 гаруй архивын баримтаас
200-г нь шигшин багтааснаас гадна Монголчуудын сүү, цагаан идээний уламжлалт
технологийг залгамжлан яваа “Сүү” ХК-ийн хөгжлийн түүхэн замнал болон үе үеийн
ахмад ажилтнуудын дуртгал, дурсамжийг оруулжээ. Угтаа эл бүтээл зөвхөн нэг байгууллагын түүх
бус Монгол Улсын сүү цагаан идээний түүхийг багцлах гэсэн оролдлогын нэгээхэн
хэсэг болж өгчээ. Мөн урьд өмнө нь төдийлөн нийтэд тархаагүй АЕГ-ын Кино Гэрэл, Зураг Дуу
Авианы баримтын төвийн сан хөмрөгөөс илрүүлсэн сүү, тосны заводын талаар
өгүүлсэн кино журнал, баримтат киноны цомирлогоос оруулснаараа онцлог юм.