ЭРМИТАЖ ДАХЬ ХАРХОРУМ ХОТЫН ӨВ (С.В.Киселёвын шинжилгээний анги 1948-1949 он)
ЭРМИТАЖ ДАХЬ ХАРХОРУМ ХОТЫН ӨВ (С.В.Киселёвын шинжилгээний анги 1948-1949 он)

Зохиогч: Ю.И.Елихина

Ерөнхий редактор: С.Чулуун

Орчуулсан: Н.Ганбат

Хэвлэлийн газар: УБ, “Соёмбо принтинг” ХХК,  2018

ISBN: 978-99978-972-5-1

    Энэхүү бүтээл нь ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрмитаж улсын музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа нэрт археологич С.В.Киселёвийн 1948-1949 онд Монголын эртний нийслэл Хархорум хотын тууринд хийсэн малтлагаас илэрч олдсон дурсгалуудаас бүрдэнэ. Монгол-Зөвлөлтийн түүх угсаатны хамтарсан шинжилгээний ангийн тус малтлага нь Хархорумд хийсэн анхны томоохон бүрэлдэхүүнтэй археологийн малтлага байсан юм. Энэхүү малтлагаас илэрч олдсон ХІІІ-ХІV зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүхэнд холбогдох дурсгалуудыг анх удаа өнгөт болон бүрэн тайлбартайгаар хэвлэн нийтлүүлж байгаагаараа онцлогтой.

    Уг бүтээл нь Хархорум хотын хөгжлийн түүх, дэлхийн олон улс орнуудтай харилцсан харилцааг илэрхийлэх олон газрын гоёл чимэглэл, аж ахуйн хэрэгсэл, шашин соёлын эх хэрэглэгдэхүүний тухай монгол, орос, англи хэлээр нийтлүүлэн хүргэж байгаа бөгөөд дэлхийн томоохон музей, номын сан, архив, хувь хүмүүст хадгалагдаж буй Монголын түүхэнд хамааралтай өв санг хэвлэн нийтлүүлэх ажлын үргэлжлэл.


Бусад мэдээлэл