Оросын Шинжлэх Ухааны
Академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн
хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо зохион байгуулагчаар ажиллаж,
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог “Монголчуудын соёлын өв: Гар
бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний
хурал 2021 оны 4 сарын 19-21 ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Санкт-Петербург
хотод амжилттай зохион
байгуулагдаж өндөрлөлөө.
Тус хуралд Монгол улсаа төлөөлж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 3, Олон улсын Монгол судлалын холбооны 1, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 3 эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэв.