Япон дахь Монгол судлалын нийгэмлэгээс 2025 оны 6-р сарын 21-ний өдөр Токио хотноо зохион байгуулсан энэхүү хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа “Монгол хэл, аялгуунуудын нөхцөл үйлийн бүтээврийн хувьсал хөгжлийн зүй тогтол” сэдвээр, доктор (Ph.D) А.Алимаа “Монгол Улс болон ӨМӨЗО-ны уртын дууны өв сангийн бүрэлдэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Токиогийн Гадаад Хэлний Их сургуулийн профессор Фүтаки Хироши “Зая бандидын намтар ‘Сарны гэрэл’-ээс үзсэн XVII зууны ойрадын түүх ба нийгэм” сэдвээр үндсэн илтгэл уншиж, Япон, Монгол, ӨМӨЗО-ны 15 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж оролцлоо.