Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, технологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) Аюушжавын АЛИМАА, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын ЭШТА, доктор (Ph.D) Даваажавын УРТНАСАН нар шагнууллаа. Эрдмийн ажилд нь амжилт хүсэн баяр хүргэе!