АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕНИЙ МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ТЭМДЭГЛЭЛЭЭ
АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕНИЙ МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ТЭМДЭГЛЭЛЭЭ

 
✅ Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Б.Ренчин-120” эрдэм шинжилгээний бага хурал, Алтанбулаг суманд байрлах Их эрдэмтний хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
✅ “Б.Ринчен-120” эрдэм шинжилгээний бага хуралд Шинжлэх ухааны академмйн эрдэмтэн судлаачид, Архивын ерөнхий газрын мэргэжилтэн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш нар орцолцож, “Б.Ринчений бүтээлийн онцлог, ач холбогдол”, “Академич Б.Ринчен: Намтрын судалгаан дахь Монгол Хиагт-Алтанбулаг”, “Монгол бичиг ба технологийн хөгжил”, “Б.Ринчений бүтээлч хандлагыг өдрийн тэмдэглэлээс сурвалжлах нь”, “Академич Б.Ринчений романуудын туурвил зүйн асуудал”, “Үндэсний Төв Архивд хадгалагдаж буй академич Б.Ринчений хувийн хөмрөгийн тойм”, “Б.Ринчений илгээсэн болон түүнд ирсэн орос хэлээрх захидал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
✅ Эрдэм шинжилгээний бага хуралд Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Нийтийн номын сан, Нэгдсэн музейн албан хаагчид, ерөнхий боловсролын 35 сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сумын Соёлын төвүүдийн номын санч, Монголын Зохиолчдын эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүд, Сүхбаатар сумын өсвөрийн зохиолчид оролцлоо.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө