Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг дарга
Д.Өнөрболд, ИТХ-н дарга Б.Нямдорж, ЗДТГ-ын дарга Б.Саранцэцэг нар болон төрийн
байгууллагын дарга эрхлэгч, захирал, ажилтнууд нар 2018 оны 3-р сарын 21-ны өдөр
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд ирж
Түүх, археологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж хүрээлэнгийн эрдэмтэн
судлаачид, секторын эрхлэгч нар, эрдэмтэн нарийн бичгийн даргатай уулзаж
харилцан мэдээлэл солилцов.
Уг уулзалтын үеэр Түүх, археологийн
хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Хишигт хүрээлэнгийн
танилцуулга илтгэл хэлэлцүүлсэн бол баримт мэдээллийн төвийн эрхлэгч доктор
Г.Тод баримтын төвийн тухай танилцуулга илтгэл тавилаа. Мөн Хүрэл төмрийн түрүү
үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Эрдэнэ-Очир
Хөвсгөл нутаг дахь буган хөшөөдийн талаар танилцуулга хийж илтгэсэн бол Хүннү
эртний түүхийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор
С.Өлзийбаяр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын аманд хийсэн малтлага
судалгааны талаар танилцууллаа.
Тус уулзалтын үеэр Рашаант сумын харъяат Мэргэн
гүн Гомбожав: амьдрал, өв олон улсын эрдэм шинжилгээний хурлын номын дээжийг хүрээлэнгийн
эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Хишигт нутгийн удирдлагууд болон хамтарч
ажилласан мэргэн гүн Гомбожавын удмын үр садад гардуулан өглөө.
Рашаант сумын нутгийн удирдлагууд уулзалтын
үеэр ШУА-н Түүх, археологийн хүрээлэнтэй цаашдаа хамтарч ажиллах хүсэлтэй
байгаагаа илэрхийлснийг хүрээлэнгийн ажилтнууд баяртайгаар хүлээн авлаа.