Нийтлэсэн
“Алсын хараа”
Монголын түүх, соёлын суурь судалгааг үндэсний хэмжээнд тэргүүлэн, бүс нутаг болон олон улсын түвшинд явуулж, дэлхийн монгол судлалын төвийн байр сууриа хадгалах, хүн төрөлхтөний соёлын нэгэн томоохон бүрэлдэхүүнийг хадгалахад оршино.
“Эрхэм зорилго”
Үндэсний түүх, угсаатны зүйн судалгааг тэргүүлэн явуулж, Монгол улсын түүхийн бүх үеийн тулгамдсан асуудлыг биет болон биет бус дурсгал, түүхийн эх сурвалжид тулгуурлан шинжлэх ухааны өндөр түвшинд цогц судлагааг эрхлэн гүйцэтгэдэг байгууллага мөн.
“Үнэт зүйл”
Монгол үндэстний оршин тогтнох аюулгүй байдлын дархлааг хамгаалж хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх мэргэжилтнүүд бүрдүүлж, шудрага, ил тод, бүтээлч үнэ цэнээ хадгалж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, Монголын соёлыг хадгалах, хамгаалах, судлах, түгээх, өвлүүлэхэд оршино.