Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛОН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ШУА-ИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛОН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Шинжлэх ухааны салбарын бүтээлч түншлэл өргөжлөө!

Шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хүрээлэн хоорондын бүтээлч түншлэлийг хөгжүүлэх чиглээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулав.
Энэхүү гэрээний хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана:
🔹 Эрдэм шинжилгээ: Технологийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэнэ.
🔹 Инноваци: Эмийн ургамлын судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
🔹 Ногоон эдийн засаг: Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ургамлын нөөцийг арвижуулна.
Судалгаанаас үйлдвэрлэлд чиглэсэн ногоон инновацыг хамтдаа бүтээнэ. 



Бусад мэдээлэл