Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Технологийн инкубатор, Ургамал, газар тариалангийн хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ШУА-ийн Технологийн инкубатор, Ургамал, газар тариалангийн хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

   Шинжлэх ухааны академийн харьяа Технологийн инкубаторын хамт олон Дархан хотод байрлах Ургамал, газар тариалангийн хүрээлэн-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, албан ёсоор гарын үсэг зурлаа.

   Энэхүү хамтын ажиллагаа нь хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан инновацийг нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологийг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. Талуудын байгуулсан санамж бичгийн хүрээнд:
- малын сэг зэмийг боловсруулан гарган авсан компост бордоог тариалангийн талбайд турших,
- түүний үр нөлөө, хөрсний чанарт үзүүлэх нөлөөллийг судлах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. 

   Тус туршилтын ажлын хүрээнд органик бордооны агрохимийн үзүүлэлт, хөрсний үржил шимд үзүүлэх нөлөө, ургамлын өсөлт хөгжилд үзүүлэх үр ашгийг бодит нөхцөлд үнэлэх юм. Ингэснээр мал аж ахуйн гаралтай хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх чухал алхам болж байгаа юм.

   Цаашид талууд хамтарсан судалгаа, туршилтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, гарсан үр дүнд үндэслэн органик бордооны   үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр ажиллах болно.





Бусад мэдээлэл