2025 оны 4-р сарын 8-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Элдэв-Очир ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нар тус хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулахад, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Ундрах, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор М.Жавхлан болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор Т.Баясгалан нар оролцлоо.