БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхлэх хорооны Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн 2 дугаар
нарийн бичгийн дарга, хатагтай Гим Хөй Гён, мөн газрын
судлаач, хатагтай И Сэй Жин нарын албаны төлөөлөгчдийг ОУХХ-ийн захирал доктор Д.Золбоо, ЭША доктор И.Энхболд нар хүрээлэнгийн байранд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ нь тус хүрээлэнд Солонгосын гадаад харилцааны яамны судлаачид албан ёсны айлчлал хийж байгаа анхны тохиолдол юм. 
Уулзалтаар 2020 онд тэмдэглэх Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат ажиллагаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хамтран хийх ажил болон цаашдын судалгааны ажил, Монгол дахь Солонгос судлалын хөгжлийн талаар санал солилцов. Мөн энэ сарын 12-13-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо болох эрдэм шинжилгээний хурлын үеэр дахин уулзаж дээрх сэдвээр илүү дэлгэрэнгүй санал бодлоо солилцохоор тохиров.
Мэдээ бэлтгэсэн: И.Энхболд