Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хүндэтгэл илэрхийлэв.
Хүндэтгэл илэрхийлэв.

БНАСАУ-ын үндэсний томоохон тэмдэглэлт баярын өдрийн нэг “Нарны баяр” буюу тус улсын мөнхийн ерөнхийлөгч Ким Ил Сонны төрсний 108 жилийн ой 4 дүгээр сарын 15-ны өдөр болж өнгөрлөө. Олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас уламжлалт энэхүү баярт зориулсан албан ёсны томоохон арга хэмжээнүүд цуцлагдсан байна.
Шинжлэх ухааны академийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, БНАСАУ-ын соёл, эрдэм шинжилгээний төвийн тэргүүн, докторант Н.Бямбадорж нар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төв байранд зочилж, хүндэтгэлийн танхимд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.


Монгол Улс - БНАСАУ хоорондын найрамдалт харилцааг улам бэхжүүлж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНАСАУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Олон улсын харилцааны хүрээлэн, БНАСАУ-ын соёл, эрдэм шинжилгээний төв хамтран “БНАСАУ-ын бие даасан хөгжлийн тухай” сэдэвт яриа, хэлэлцүүлэг мөн ЭСЯ-ны дипломат албан хаагчидтай ширээний теннис, биллярдын нөхөрсөг тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулав.

Мэдээг бэлтгэсэн: Н.Бямбадорж



Бусад мэдээлэл