Математик, тоон технологийн хүрээлэнгийн 50 жилийн ой болон Дэлхийн математикчдын өдөрт зориулсан Математик, тоон технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлттэй хаалганы
өдөрлөг нийт гурван үндсэн хэсгээр зохион байгуулагдсан болно.
Үүнд:
1. Математик, тоон технологийн хүрээлэнгийн танилцуулга
2. Монгол Улсын математикийн салбарын хөгжил ба ирээдүй
3. Монгол Улсын информатикийн салбарын хөгжил ба ирээдүй хэсгүүдтэйгээр нийт 14 илтгэл хэлэлцүүлэгдсэн байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн болон хүрээлэнгийн фэйсбүүк хуудсуудаар шууд дамжуулсан байна. Өдөрлөгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болон ахмад ажилтнууд, их дээд сургуулийн оюутан багш, судлаачдын төлөөлөл болох 50 гаруй хүмүүс танхим хэлбэрээр оролцсон бол цахим хэлбэрээр хоёр мянга гаруй үзэлттэй байв.


Академич Р.Энхбат “Хэрэглээний математикийн салбарын хөгжил ба ирээдүй” мөн “Математикийн салбарын танилцуулга” сэдвээр илтгэлээ.

Доктор С.Будням “Математикийн
хүрээлэнгийн үүсэл, хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Академич Р.Гончигдорж “Алгебрийн хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Академич Д.Амарсайхан “Геоинформатикийн хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Доктор О.Цэрэнбат “Магадлалын онол, статистикийн салбарын хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэлээ.

ШУ-ны доктор Д.Цэдэнбаяр “Математик анализын салбарын хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл тавив.

Доктор И.Цэрэн-Онолт “Биоинформатикийн салбарын хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.


Доктор Б.Батгэрэл “Симуляци, тооцооллын салбарын танилцуулга” сэдвээр илтгэлээ.

Салбарын эрхлэгч Б.Отгонсувд “МТТХ-ийн мэдээллийн технологийн салбарын танилцуулга” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
